МҮОНРТ үндсэн ажилчдаасан 100 гаруй хүнийг ирэх гуравдугаар сарын нэгэн гэхэд цомхтгохоор төлөвлөөд байгаа ажээ. Мөн хамтарч ажилладаг бүх гэрээт ажилчдаасаа татгалахаар болжээ. Ийнхүү орон тооны цомхтгол явуулах болсон шалтгаан нь хөрөнгө мөнгөний асуудалтай холбоотой гэнэ. Учир нь УИХ-аас 2015 оны төсвийг батлагдахад МҮОНРТ-ийн төсвийг тал хувиар нь хасч баталсан. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед ийм шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар МҮОНРТ нийт 700 гаруй үндсэн ажилчид, 60 гаруй гэрээт уран бүтээлчидтэй хамтарч нийтлэл, нэвтрүүлгээ бэлтгэдэг юм байна.


























































Сэтгэгдэл (5)