Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын ажил хөрөнгө санхүүгийн гачигдлаас болоод дөрвөн жил гацаж байгаа билээ. Тэгвэл энэ оны улсын төсөвт тус барилгад 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөжээ. Өргөтгөлийн барилгын ажил нь 70 шахам хувьтай байгаа юм байна. Тиймээс ирэх хавраас барилгын ажлыг эхэлбэл ирэх ондоо багтаж ашиглалтад орох боломжтой гэж тус төвийн Ерөнхий захирал Л.Төмөрбаатар хэлж байна. Хэрвээ тус төв ашиглалтад орвол Австрийн Засгийн газрын тусламжтайгаар орж ирэх хорт хавдарыг эмчлэгч туяа эмчилгээний багаж, тоног төхөөрөмжүүдийг энд суурилуулах юм байна.
Т.Энхэлээ


























































