Баянгол дүүргийн XI хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хонгилд хэд хоногийн өмнө нэг залуу амиа хорлосон байдалтай нас барсан байжээ. Үүнийг нь энэ сарын 6-ны өдөр тус эмнэлгийн ажилтнууд дулааны шугам сүлжээ болон подвальд шалгалт хийж байх үеэрээ мэдсэн бөгөөд нас барсан хүний цогцсыг олж цагдаагийнханд мэдэгджээ. Талийгаач нас бараад удсан байдалтай байсан бөгөөд подвалийн цоожийг гаднаас нь эвдэж орсон байсан аж. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс үргэлжлүүлэн шалгаж буй юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/



























































Сэтгэгдэл (4)