Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гандантэгчинлэн хийдийн Хамба лам С.Чойжамц: Иргэдийн хүндлэлийг цагдаа хүн даах ёстой

2015-1-08
0
ЖИРГЭХ

     Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц гуйтай бид цагдаагийн алба хаагчийн ажил үүргийн талаар ямар бодолтой явдаг талаар уулзаж ярилцлаа. Бидний урилгыг уриалгахан хүлээж авч, нийгмийн дэг журмыг сахиулахын төлөө ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч нарын харилцаа, биеэ авч явах байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай илэн далангүй үнэнийг өгүүлсэн эрхэм хүмүүний яриа та бүхэнд нэгийг бодуулж, хоёрыг санагдуулах болно.
10931275_355094051363840_8135557314099566228_n
Иргэд нь цагдаагаа хүндэтгэж, цагдаа нь энэ хүндлэлийг даадаг хандлага төлөвшчихвөл их тустай

Дэлхийн аль ч улсын иргэн цагдаадаа их ивээлтэй, энэрэлтэй, хүндэтгэлтэй ханддаг. Европын орнууд, Энэтхэгээс эхлээд Азийн хэд хэдэн орнуудаар явж үзэхэд цагдаагаа маш их хүндэтгэж, тэр зоргоор нийгмийн булхайтай бузар бусармаг явдлууд дарагдаж байдаг. Ингэхээр иргэн хүн бүрийн эрх чөлөө, эд таваар, амь насыг нь хамгаалж цагдаагаа хүндэтгэхгүй байхаас аргагүй. Монголчуудын маань ухамсарлах ёстой нэг зүйл нь аль ч үеийн цагдаад баярлах ёстой гэж би боддог. Хуучин цагт ч ямар ч үед цагдаа нэгдсэн зохион байгууллалттайгаар ард иргэдээ хамгаалж байсан. Нийслэл хотод л гэхэд нэг сая 300.000 орчим хүн байна. Энэ бүх хүмүүсийг зүгээр сул тавьчих юм бол тайван амгалан байх аргагүй болно. Бидний сэтгэл амар алхаж яваа бол нийгмийн дэг журмыг сахиулж байгаа цагдаагийн алба хаагч нарын маань ач буян. Ийм учраас цагдаагаа хайрлаж хүндэтгэж, энэ хүн юуны төлөө ингэж зогсож байгаа билээ гэдгийг ард иргэд маань ухамсарлах нь зохистой. Дэвэрсэн даварсан хүмүүс жудаггүй муухайгаар хандаж, цагдаа руу чулуу шидэж, танхайрч байгааг би харсан л даа. Энэ хүн юу ч бодож чадахгүй, ухамсаргүй дорой сэтгэл туссан, өөрийгөө хянах чадваргүй сэтгэлгээ үүссэн байна даа гэж санагдсан.
Ийм үед монголчууд бидний юм л үрэгддэг. Эд зүйлс шатаж, гуравхан сая хүнээс амь үрэгдээд л...Ямар сайн байхав. Энэ бүхний дэг журмыг сахиулахын төлөө байгаа хүмүүстэйгээ их эелдэг найрсаг хандлагаар харилцаж, иргэн цагдаа хоёр бие биенээ хүндэтгэж харилцах ёстой. Даанч тэгэхгүй юм даа. Уг нь иргэд нь цагдаагааг хүндэтгэж, цагдаа нь энэ хүндлэлийг даадаг хандлага төлөвшчихвөл их тустай юм даа. Нэг нь бусармаг хэрэг хийж үймээн самуун дэгдээвэл хохирол үүсч, улс эх орны дэг журам тогтохгүй алдагдаж сүүлдээ хэн нь буруутай, хэн нь буруугүй юм бол гэмээр эмх замбраагүй байдал үүсдэг. Энэ үед цагдаа л амь хайргүй зохицуулах гээд зогсож байдгийг бид мэднэ шүү дээ.

Хамгийн гол нь ерөөсөө хүнд тэр дундаа цагдаа хүнд хамгийн их анхаарч байх ёстой зүйл бол бие юм.

Цагдаагаа иргэд нийтээрээ хүндлэж, хүлээж үгийг нь сонсож, иргэдийн хүндлэлийг цагдаа хүн даах ёстой. Цагдаа ариун үүрэг, дүрэмтэй журам, хууль, тангарагтай, ёс журмаа баримтлах чухалтай хүмүүс шүү дээ. Үүнийгээ их бодож дагаж ажиллах хэрэгтэй юм. Цагдаа, лам бусдаас ялгарах тусгай формтой.

Лам дээлтэй хонины гуя бариад гудамжинд явж байхад бол зохидоггүй юм шүү дээ./инээв/ Иргэд маань биднээс оюун санаагаараа тодорхой хэмжээний зүй зохистой шаардлага хүлээж байдаг. Лам ч байна уу, цагдаа ч байна уу гараа бариад хөтлөлцчихсөн, за аль эсвэл сугадалцаад явж байхаар ерөөсөө хүний оюун ухаанд буудаггүй. Иргэд хүлээж авахгүй шүү дээ. Төрийн тусгай алба хаагчийн гэрч болж, хувцас формоор ижилссэн эрхэм зорилготой, үүрэгтэй тийм хүмүүсийг нийгэм их хүлээж харж байдаг. Тэрэнд нь зохицсон үйл ажиллагааг цагдаа хүнээс шаарддаг гэж . Цагдаа нь хувцсаа сайхан өмсөөд, бодол санаа нь цэвэр ариун чин шударгуу, иргэд маань ухамсартай байхын бол болохгүй бүтэхгүй юм үгүй. Хамгийн гол нь ерөөсөө хүнд тэр дундаа цагдаа хүнд хамгийн их анхаарч байх ёстой зүйл бол бие юм. Бусдыг баривчилдаг, гэмт хэргийг таслан зогсоодог, хүч хэрэглэх хүртэл тусгай эрхээр хангагдсан төрийн тэр их үүргийг гүйцэтгэж байгаа хүн гэдэг утгаараа хандахгүй, өөртөө хандуулаад, нялзаагаад эхлэх юм бол буруутна. Ялангуяа ямар ч өвчин зовлонгүй ид сайхан 20-н хэдэн настай цагдаа өөрөөрөө гайхуулаад, хэнийг ч байсан цохиод унагана, баривчлана даа гэсэн бодлоор ажиллахаар алдаа гардаг. Би хэнд ч дийлдэхгүй дэглээд өгье гэвэл тэгээд л өнгөрч байгаа юм. Тэрний оронд хүнтэй зүй зохистойгоор хуулийн дагуу харьцаж, хэлж ойлгуулж, хуулийн дагуу арга хэмжээгээ авна. Энэ хүний ард олон хүмүүсийн эрүүл саруул тайван амьдрах амьдрал байгаа юм гэсэн сэтгэлээр бусдад хандвал зүгээр байх даа гэж боддог. Цагдаа хүний аж амьдралыг ч гэсэн харж явууштай. Заримдаа бас өрөвдөж хайрламаар асуудал их бий.

Иргэдийнхээ амар амгалан байдлыг хангахын тулд хэрэг зөрчил гарахаас нь өмнө хамгаалдаг даацтай бодлого манайд үгүйлэгдэж байна шүү дээ.

Коммунизмын үе өнөө цагт хоёрт хэд хэдэн том ялгаа байгаа юм. Коммунизмын үед бол ямарваа нэг юмыг хүчээр хийх гэж байдаг. Энгийн нэг жишээ дурьдахад Солонгос оронд бол хурдны зам дээр явж байхад жолоочид хандан 20-30 км тутамд хурд хэмжигч байгаа шүү, хурдаа хас, хурдаа хас гээд машин дотор нь жижигхээн радиогоор хэлээд байдаг. Коммунист оронд төрсөн миний хувьд тэртэй тэргүй хурдалж байгаа хүнийг хурдлуулж байгаад торгочихгүй дээ гэж бодогдож байх жишээтэй /инээв/. Энэ бол хуучны арга. Тэртэй тэргүй алдаа гаргаж байгаа хүнийг хурдлуулж байгаад цагдаа торгочихно шүү дээ гэдэг байсан .
Харин одооны нийгэм бол аль болох аваар осол болохоос урьдчилан сэрэмжлүүлэх учиртай. Ингээд байхаар тэнд солонгос хүний амь нас, эд зүйлс үрэгдэхгүй аваар осол, ажлын чирэгдэл гарахгүй. Хэн хэндээ дарамтгүй энэ байдал тайван байдлыг үүсгэж байна. Иргэдийнхээ амар амгалан байдлыг хангахын тулд хэрэг зөрчил гарахаас нь өмнө хамгаалдаг энэ бодлого манайд үгүйлэгдэж байна шүү дээ.
Үндсэн хуулиндаа хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийг бий болгоно гээд заачихсан байгааг ухаарах хэрэгтэй. Хүмүүнлэг энэрэнгүй гэдэг чинь бие биенээ хайрладаг гэсэн үг. Өршөөдөг, хайрладаг, уучилдаг нийгмийг цогцлоохын тулд цагдаа хүн бас бодож л байх ёстой. Харилцан шүтэн барилдлагын үндсэн дээр л бие биенээ хайрладаг болнр. Тэгж чадснаараа бид тайван хоттой болж чадна. Ялангуяа цагдаа хүнд уламжлалт ёс заншлаа мэдэж байх нэн чухал асуудал байна.

Хуулиас илүү уламжлалт ёс заншил гэж хүнийг авч явдаг их том зүйл байдаг. Жишээ нь бие биетэйгээ хэрэлддэггүй, дарамталдаггүй, хүнлэг байдал хуулинд хүрэхгүй бүх асуудлыг наана нь их сайхан зөөлрүүлчихдэг. Тиймээс цагдаа хүн хүнтэй сайхан мэнд мэдчихдэг, биеэ сайхан авч явдаг, хүн руу хараад сайхан инээдэг байх их чухал. Машиныг түр зогсоогоод очихдоо л хөмсгөө зангидаад очих юм бол цаад хүн нь энэ одоо яахын бол намайг баривчлах юм болуу гээд хэрэлдэх гээд л бэлэн байдалд орчихдог. Харин сайхан инээмсэглэж очоод та бичиг баримтаа шалгуулна уу, ямар зөрчил гаргаснаа мэдэж байна уу гээд харьцахаар хүн алдаагаа ойлгоно. Тэр хүнийг доромжлох юм бол доромжилсон, бухимдсан л хариу авдаг. Энэ нь хүнийг хүндэтгэх юм бол хүндэтгэл танд эргэнэ. Цагдаа хүн хүнд хүндэтгэлтэй хандаад ирэх юм бол байдлыг их тайван, айдас хүйдэсгүй болгоно. Гэхдээ Монголд нэг бололцоогүй тал бий. Өөрийнх нь хүчнээс илүү газар нутгийг даалгаад ирэхээр ирэхээр яарч давчдсан бухимдсан асуудал гардаг. Хувь хүний ачааллыг ингэж нэмэгдүүлчихээр бас яаж тайван байх билээ дээ. Манай улсын эдийн засагтай холбоотой болоод ирэхээр заримдаа бухимдахаас аргагүй юм даа гэж харагддаг.

Нийгмийг соён гэгээрүүлэх шаардлагатай байгаа юм.


Цагдаагаа сайхан аав, айл гэрийн эзэн, эзэгтэй талаас нь харахгүй байх явдал бол их хоцрогдсон ойлголт. Цагдаа гэхээр тэнгэрээс бууж ирээд биднийг дарамтлах гээд байгаа хүмүүс биш шүү дээ. Энэ нийгмийг уужуу тайван болгох, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэгт орооцолдсон хүмүүсийг хуулийн хүрээнд шалгах байцаах гээд бидний төлөө гэсэн хүнээ ад үзэж болохгүй л дээ. Аваар осолд ороод гар хөл нь энд тэнд үсэрчихсэн, гал гараад, хулгай худал болсон нөхцөл байдал дунд хэн эхэлж очдог билээ дээ. Ажил үүргийн хуваарийг нь харахад үзэхэд үнэхээр зовлонтой ажил. Нөгөө талаар буянтай ажил шүү дээ. Зовж шаналсан түмнээ аюулаас ангижруулж, дэг журмыг сахиулдаг.
Лам гэхээр ч ялгаагүй. Их өөд иддэг, улс эх орны дайсан юм шиг боддог. Энэ бол коммунизмын гажилт. Бид 37 оны лам, цагдаа нар биш шүү дээ. Энэ хуучинсаг үзлүүдийг халах хэрэгтэй юм. Монголчууд бие биенээ миний аав ээж, ах дүүсээс ялгаагүй гэсэн байдлаар хайрлаж энэрэх нь чухал. Малчин хүнийг хөдөөний хүн гээд л гээд л их мууд бодно. Малчдынхаа буянаар бид гэдэс цатгалан, мөр бүтэн амьдарч байна шүү дээ.

Ингээд бодохоор хамгийн түрүүнд нийгмээ соён гэгээрүүлэх ажил хийх ёстой гэж боддог. Бусдыгаа боддог сэтгэлийг бий болгох хэрэгтэй. Ганцхан хар амиа боддог хүн бол хэцүү шүү дээ. Хуулиа мэддэг, ёс зүйтэй хүмүүс олон байхын бол нийгэм сайхан болоод л ирнэ. Нөгөө талаар цагдаа хүн ажилаа сайхан хийж, амь насаа ч бас хамгаалах ёстой. Өчнөөн сайхан цагдаа нар албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдаж байгаа тухай кино үзээд их л юм бодогдсон. Хэрэг зөрчил гарах бас нэг гол зүйл бол уур омог нь ихсээд байна. Би дийлдэхгүй гэсэн сэтгэл шүү дээ. Өөрийнхөө буруу байж би дийлдэхгүй гээд байх буруу шүү дээ. Алсан хүн алуулсан хүн хоёулаа хохирч байна. 2-уулаа хохирохдоо амьд үлдсэн бол улам их хохирно. Шоронд орж амь насаа хохирох гээд өөрийгөө илт давуу хохироож байна. Хайрлаж дурлаад эхнэр хүүхэдтэйгээ хамт сайхан бүтээн байгуулалтыг хараад, бахархаад явж байх ёстой хүн шоронд орчихдог. Энэ нас байтугай хойд насаа хохироодог. Ялсан тал гэж байхгүй дээ. Хоёулаа л хохирдог

Цагдаад ч гэсэн бясалгал хэрэгтэй.

Цагдаа хүнд хамгийн түрүүнд бясалгал хийж өгмөөр санагддаг юм. Өглөө бүр ажилдаа гарахдаа “Би бол хүний хань хүүгийн аав, жаргалтай сайхан гэр бүлийн эзэн. Одоо би төрийн ажилд гарлаа” гээд залбираад гарах хэрэгтэй. Учир нь гэртээ эхнэр хүүхэдтэйгээ эрхэлж тоглож, найрсаж байсан шигээ ажилдаа хандах юм бол нийгмийн хэв журмыг сахиулж чадахгүй шүү дээ.
Ажилд дээрээ очоод хэрэг зөрчил гаргасан хүмүүстэй албан ёсны харьцаа үүсгэж төрийн хүн болсноо ухамсарлаж ажиллах хэрэгтэй. Байцаахгүй хүлээлгэж хүлээлгээд тамхинд явуулах юмуу албан ёсны биш бусад харьцаа үүсгэхээр буруу үйлддэг хийсэн хүмүүсийн толгой нь мөн буруу ажлаад аа энэ цагдааг ингэж аргалж болох юм байна гэсэн ойлголттой болж, энэ бодолдоо “дасаж” эхэлдэг. . Яг сайхан албан ёсоор, царай төлөв, хувцас эмх цэгцтэй, бичиг цаас маш нандин байх хэрэгтэй л дээ. Цаг хугацаанд нь байцаагаад гарын үсгийг нь зуруулаад эмх цэгцтэй хандаад ном журмаараа байхаар иргэнд хүндлэл төрдөг.
Ингээд өдөржин ажилтай байж байгаад буухдаа би төрийн их нүсэр ажлаас буулаа. Төрийн ажил төрийнхөөрөө дууслаа гээд гэртээ орохийн бол ямар ч асуудал гарахгүй шүү дээ. Энэ хоёрыг зохицуулаагүй байдлаас болж гэртээ ууртай орж ирээд, байцаагдад байсан хүндээ гаргасан уураа гаргаад, оволзоод байхийн бол гэр бүлийн уур амьсгал таагүй болно. Иймээс цагдаагийн алба хаагч хүн энэ бясалгалыг хийгээд дадчихвал гэр бүлийн амар амгалан юм даа.

Бидний ярилцлага цагдаагийн алба хаагчийн зан харилцаагаар эхлээд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аз жаргалын тухай гэгээн ариун бясалгалын тухай үгээр өндөрлөлөө. Хуучилж суухад үг бүхэн нь үнэ цэнэтэй, үнэнийг өгүүлж, залуу хойч бидэнд сургамжтай сургаалтай сайхан ярилцлага боллоо. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Б.Төгсжаргал
0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 58 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    3 цаг 38 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    3 цаг 43 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    3 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    4 цаг 3 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    4 цаг 30 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    4 цаг 57 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    5 цаг 35 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    5 цаг 51 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    6 цаг 16 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    6 цаг 19 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    7 цаг 1 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    7 цаг 7 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    8 цаг 38 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    8 цаг 43 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    8 цаг 50 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    9 цаг 31 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    9 цаг 53 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    10 цаг 1 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    10 цаг 11 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК