Иргэд цагдаадаа гомдол санал, дуудлага мэдээлэл хүргэхээс гадна БАЯРЛАЛАА гэсэн сэтгэлийн үгээ харамгүй хэлдэг. Засгийн газрын хэрэг эрхлэх газар 11-11 төвд цагдаагийн алба хаагч нарт хандсан баяр талархлын үгийг ЦЕГ Хэвлэл мэдээллийн төвөөрөө дамжуулан уламжилсан юм.
Автобусны буудал дээр үл таних эрэгтэй хүн бага насны хүүхдийг зодож, хувцсыг нь урж танхайрахад шуурхай үйл ажиллагаа явуулж таслан зогсоосон Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад Р.Батболд, цагдаа жолооч ахлах ахлагч Б.Бөхжавхлан нарт эцэг эхчүүд, иргэдийн зүгээс талархал ирснийг бид уламжилж алба хаагч нартаа амжилт хүссэн юм.
Мөн хэлтсийн 16-р хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ч.Баатарсүрэн хашаанаасаа нохой гөлгөө алдсан иргэний гомдлыг барагдуулж, уйгагүй эрэн сурвалжилж, мэргэжлийн ур чадвар гаргасны үр дүнд Баянхошуунд айлын амбаарт нууцлаж байсныг нь илрүүлэн эзэнд нь хүргэж өгсөнд иргэнээс талархал ирснийг ч мөн уламжиллаа.

Д.Ундрах /24tsag.mn/