2015 оны 01 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Төв болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 12-17 градус, Говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.



























































