Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн нийгмийн хөгжлийн салбарт 2015 онд хийх томоохон ажлууд

2015-1-09
0
ЖИРГЭХ

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2015 оны Нийгэм, эдийн засгийн зорилтод тусгасан зорилтыг хэрэгжүүлэхээр нийслэлийн нийгмийн хөгжлийн салбарт дараахь ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
p19b652n4ue2o1gdn1mqln4ppbi1
                                           НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР
 

Улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар Ерөнхий боловсролын сургуулийн, түүний дотор бага сургуулийн тоог эрс нэмэгдүүлэн хичээллэх ээлжийн тоог бууруулж, анги дүүргэлтийн стандартыг мөрдүүлж нэмэгдүүлэх чиглэлээр 2015 онд 8160 суудал бүхий 14 сургууль,   2865 ор бүхий 17 цэцэрлэг,  3 спорт заал,  1 дотуур байр, 1 сургуулийн хүзүүвч, 1680 ор, 2820 суудал бүхий 15 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга, 38 / 2015 онд 20 цэцэрлэгийн барилгыг давхарлана/ цэцэрлэгийн барилгад давхрын өргөтгөл барихад  улс, нийслэлийн төсөвт нийт 52,6 тэрбум төгрөг батлагдсан.
 
            2015 оны Улсын төсөвт 38 цэцэрлэгийн барилгад давхрын өргөтгөл хийх ажлыг 2015-2016 он дамжих хэрэгжүүлэхэд нийт 20,246 тэрбум төгрөг , үүнээс 2015 онд 10,0 тэрбум төгрөг батлагдсан. Иймд 2015 онд эхний ээлжинд 20 цэцэрлэгийн барилгад давхрын өргөтгөл барих ажлыг эхлүүлнэ.
 
Улсын төсвийн хөрөнгө оруулалт: Монгол Улсын 2015 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод нийт 7 цэцэрлэг /805 ор/ , 11 сургууль /7040 суудал/, 2 спорт заал, 1 дотуур байрны барилга барихаар батлагдсан. Эдгээрээс 2015 онд нийт   630 ор бүхий  5 цэцэрлэг,   3200  суудал бүхий 5 сургууль, 2 спорт заалны барилга ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.
                                                          
 Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт: Нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод нийт 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /1680 ор, 2820 суудал/,  10 цэцэрлэг /2060 ор/, 3 сургуулийн өргөтгөл /1120 суудал/, 1спорт заал, 1 сургуулийн хүзүүвчний барилга барихаар батлагдсан.
Эдгээрээс 2015 онд  нийт  1680 ор, 2820 суудал бүхий 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор,  360 ор бүхий  2 цэцэрлэг,  1280  суудал бүхий 3 сургуулийн өргөтгөл,  1 спорт заал, 1 сургуулийн хүзүүвчийн барилга ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.
 
                                        “ НАЙРСАГ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД
 
Мэдээлэл, сурталчилгааны чиглэлээр:

 Сөүлийн гудамжинд байрлах Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Иргэдэд үйлчлэх төвийг түшиглэн Жуулчны мэдээллийн төвийн салбарыг байгуулна. Мөн Улаанбаатар хотын үзвэр үйлчилгээний цагийн хуваарь, үнэ дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр авч байх боломжтой, орон зайн бодит дүрслэл бүхий ухаалаг гар утасны аппликейшнийг нэвтрүүлж, Улаанбаатар хотын аялал жуулчлалын албан ёсны www.ulaanbaatour.mn портал сайтыг хятад, япон, солонгос хэл дээр өргөтгөнө. Улаанбаатар хотын аялал жуулчлалын гол байршлуудад цахим мэдээллийн инфомат ажиллуулна.
 
Сургалт, судалгааны чиглэлээр:
Танхимын сургалтуудыг дадлагад суурилсан хэлбэрээр, олон улсын хөтөлбөрөөр зохион байгуулж, цахим сургалтын материал, видео хичээлүүд бэлтгэн гаргана. Нийслэлийн эдийн засаг, нийгэм, соёлд үзүүлж буй аялал жуулчлалын нөлөөллийн, гадаадын жуулчдын зан төлөвийн болон голлох зах зээлийн орнуудын судалгаа  явуулна.
 
Үйлчилгээг сайжруулах чиглэлээр:
Нийслэл хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх, хотын соёлыг дэлгэрүүлэх, төрийн болон нийтийн үйлчилгээнд эерэг харилцаа, хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Найрсаг Улаанбаатар" аяныг зохион байгуулна. Нийслэл хотын байгууллагууд төрийн болон нийтийн үйлчилгээнд түргэн шуурхай байдал, найрсаг харилцаа, хандлагыг хэвшүүлнэ.
 
Гадаад харилцаа, гадаад сурталчилгааны чиглэлээр:
Олон улс, бүс нутгийн аялал жуулчлалын үзэсгэлэнд Улаанбаатар хотыг бие даасан зорих газар болгон сурталчилна. Гадаад хэл дээр тогтмол гардаг сонин, сэтгүүл, олон улсад нэвтрүүлгээ цацдаг телевиз, радио, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон үзмэр, соёлын үзвэр, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнүүдийг сурталчилна. Гадаад сурталчилгаанд мэдээллийг технологийн ололтуудыг түлхүү ашиглана.
 
Зохион байгуулалтын чиглэлээр:
Энэ онд шинээр "Учиртай гурван толгой" дуурийг Хүй долоон худагт, "Бест оф Классикс" сонгодог урлагийн үдэш арга хэмжээг Чингис хааны талбайд зохион байгуулна.  Аялал жуулчлалын улирлыг уртасгах, жуулчдыг татах соёл, урлагийн 10 гаруй шинэ томоохон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулна.
 
Аюулгүй байдлын чиглэлээр:

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын бүтцэд жуулчны цагдаагийн бие даасан бүтцийг ажиллуулна. Жуулчдыг төрөл бүрийн аргаар залилдаг хэргийг гадаад орнуудын туршлагын дагуу бууруулах арга хэмжээ авч, энэ талаарх үйлчилгээ эрхлэгчдийн ухамсар, ойлголтыг дээшлүүлэх мэдээлэл, сурталчилгааг явуулна. Нийтийг хамарсан үймээн, байгалийн гамшигт үзэгдэл зэрэг онцгой нөхцөл байдлын үед гадаадын иргэд, жуулчидтай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон Улаанбаатар хотын аялал жуулчлалын эрсдлийн менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ.
 
Тохижилт, зохицуулалтын чиглэлээр:

2015 онд Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх ууланд аялах чиглэлүүдийг тогтоон тэмдэгжүүлэх, амралтын цэг, маршрутуудыг тохижуулах ажлыг зохион байгуулна. Улаанбаатар хотын онцлогтой брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, жуулчны үйлчилгээний газрууд байгаль орчинд ээлтэй техник технологи нэвтрүүлэх явдлыг хөрөнгө зээлийн болон арга зүйн туслалцаа үзүүлэх замаар дэмжинэ. НИТХ-аас баталсан Улаанбаатар хотын аяллын гол маршрутын дагуух газрын тохижилт, гэрэлтүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг эхний ээлжинд шийдвэрлэнэ.
Баар, цэнгээний газруудад зэрэглэл тогтоох, зэрэглэлээс болон үйлчилж буй согтууруулах ундааны хатуулгаас хамаарсан ялгавартай үйлчилгээний цагийн хуваарь мөрдүүлэх, төрийн өмчийн музей үзвэрийн газруудын үйлчилгээний цагийн хуваарийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллуулах, автомашины дугаарын хязгаарлалтаас зөвшөөрөлтэй жуулчин тээврийн хэрэгслийг чөлөөлөх санал боловсруулж шийдвэрлүүлнэ.
                                                     НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР
Ирэх онд нийслэлд 100 ортой хүүхдийн гурван эмнэлэг барихаар болсон. Эмнэлэг байгуулах үндсэн чиг үүрэг нийслэл хүлээгээгүй ч одоогийн эмнэлгийн хүрэлцээ, нөхцөл байдал, иргэдээс авсан саналын дагуу нийслэлийн төсвөөр Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт тус бүр 100 хүүхдийн ортой эмнэлэг байгуулна.

    Амгалан амаржих газрын 150 ор бүхий шинэ барилгыг ашиглалтад оруулснаар эх нярайн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирна.
    Налайх дүүргийн 2 дугаар хороонд 300 ортой Нэгдсэн эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр барьж ашиглалтанд оруулна.
    Туул тосгоны эрүүл мэндийн төв, Наркологийн эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр барина.
    Хонхор тосгоны ЭМТ-ийн шинэ барилга бүрэн ашиглалтанд орно.
    Хан-Уул дүүргийн түргэн тусламжийн салбар пунктыг концессын гэрээгээр бариулж ашиглалтанд оруулна.
    Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн салбар пунктыг гэрээгээр бариулж ашиглалтанд оруулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    49 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    59 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    1 цаг 53 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    1 цаг 56 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    2 цаг 12 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    2 цаг 56 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    3 цаг 44 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    3 цаг 59 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    4 цаг 40 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    5 цаг 4 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    5 цаг 7 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    5 цаг 13 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    5 цаг 20 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    5 цаг 30 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    5 цаг 41 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    5 цаг 43 мин
  • Трампын тусгай элч нар Путинтэй уулзсаныхаа дараа Ирланд руу шууд нисэж В.Зеленскийтэй уулзлаа
    5 цаг 49 мин
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
    6 цаг 1 мин
  • Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
    6 цаг 10 мин
  • Ариун цэврийн шаардлага хангаагүйгээс жил бүр 1.4 сая хүн нас барж байна
    21 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК