Чуулганы хуралдааны үеэр Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцээд олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 52 хувь нь зөвшөөрч, 47 хувь нь татгалзсан тул хэлэлцэх боломжгүй боллоо. Учир нь тус хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхийн тулд чуулганд оролцсон гишүүдийн 3/2 нь дэмжсэн байх ёстой юм. Т.Энхэлээ



























































