Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн хэмжээнд Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгууллаа

2015-1-09
0
ЖИРГЭХ

 Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2015 оны анхны хуралдаан боллоо. Хуралдаанаар “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцлээ. Асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Энхтөр танилцууллаа.
000000
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, УИХ-аар баталсан Шилэн дансны тухай хууль хэрэгжсэнээр төсвийг үр ашигтай захиран зарцуулах, ил тод, нээлттэй үйл ажиллагааг хангаж, олон нийтийн хяналтыг бий болгох юм.  Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газар, хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрйн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж буй компани, Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага, Төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн гүйцэтгэгч нар хуулийн үйлчлэлд хамаарна.  Харин төрийн нууцад хамаарах төсөв, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон гүйцэтгэх ажил эрхлэх эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажилтай холбоотой төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагнал энэ хуульд хамаарахгүй юм. Дээрх төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг байгууллагын нууцад хамааруулан нийтэд мэдээлэхээс зайлсхийхийг хориглох заалттай.
Нийслэлийн хэмжээнд тусгай шилжүүлэг болон орон нутгийн нийт 673 байгууллага хуулийн хэрэгжилтийг хангах ёстой.
Snapshot_2015-01-09_130705
Snapshot_2015-01-09_130705
Шилэн дансны тухай хуулийг нийслэл манлайлан хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийг анх санаачилж байх үед нийслэлийн Засаг даргын Тамгын газар www.ulaanbaatar.mn цахим хуудсандаа “Шилэн данс” гэсэн цэсийг ажлуулж эхэлсэн. Мөн Нийслэлийн Засаг даргын 2012 оны “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” А/606 дугаар захирамжийн дагуу нийслэлийн удирдлагуудын гадаад, дотоодын зардлын тайланг www.ulaanbaatar.mn цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээлж байгаа юм. Харин одоо хуулийн хэрэгжилтийг бүрэн хангахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд шилэн дансанд шилжих ажил 75,3 хувьтай байна. Одоогоор нийслэлийн ЗДТГ, Мэдээллийн технологийн газартай хамтран Шилэн данс нэгдсэн сайтанд бүртгэгдсэн байгууллагуудын мэдээллийг нягтлан шалгаж,алдааг засварлаж байна.

Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Шилэн дансны тухай хууль өнөөгийн нөхцөл байдал маш чухал хэрэгцээ, шаардлагатай хууль болсон. Шударга байх нь сайн засаглалын нэг хэлбэр. Хуулийн хэрэгжилт бүрэн хангагдвал иргэд өөрсдийн өгсөн татварын мөнгийг хэрхэн юунд зарцуулж байгаа талаар санхүүгийн гүйцэтгэлд хяналт тавих бүрэн боломжтой болно. Тиймээс шилэн дансны мэдээлэл иргэдэд маш ойлгомжтой байх ёстой” гээд мэдээллийг хэрхэн оруулж байгаа талаар тодрууллаа.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий “Одоогийн хийгдсэн Шилэн дансны нэгдсэн сайтаас иргэд санхүүгийн мэдээллийг өөрт ойлгомжтой байдлаар авахад хүндрэлтэй байгаа. Бүх мэдээллийг гараар шивж оруулж байгаа тул алдаа гарахгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс тоон мэдээллийг ойлгомжтой энгийн байдлаар оруулахад зарим программд шинэчлэлт хийх шаардлагатай байгаа” гэлээ.

Иргэд төсвийн мөнгийг дэмий зүйлд зарцуулж байна, хяналтгүй байна гэх зэргээр шүүмжилдэг. Харин одоо аль байгууллага төсвийн мөнгийг юунд зарцуулсан талаар Шилэн дансны тухай хуулийн дагуу Шилэн дансны нэгдсэн цахим хуудаснаас мэдээлэл авах боломжтой боллоо. Нийслэлийн хэмжээнд хуулийн хэрэгжилтийг Нийслэлийн Дотоод аудитын алба хянах бөгөөд нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас бэлтгэл ажил, хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Нийслэлийн хэмжээнд Шилэн дансны хуулийг хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллана. Харин хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж буй Нийслэлийн Дотоод аудитын алба дүн мэдээгээ сар, улирал бүр нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулж байх үүрэг өглөө.

Нийслэлийн Засаг дарга “Энэ хуулийн хэрэгжилтэд нийслэлийн Засаг даргын зүгээс онцгой анхаарал хандуулж ажиллана. Хуулийг хэрэгжүүлээгүй албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаа дахин мэдэгдэж байна. Харин иргэд төсвийн зарцуулалтад зөвхөн таамаг дэвшүүлж, улс төрийн нөлөөллөөр хандахаас илүүтэйгээр шилэн дансны нэгдсэн цахим хуудаснаас санхүүгийн мэдээлээ авч байх хэрэгтэй” гэдгийг онцлон хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    49 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    59 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    1 цаг 53 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    1 цаг 56 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    2 цаг 12 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    2 цаг 56 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    3 цаг 44 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    3 цаг 59 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    4 цаг 40 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    5 цаг 4 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    5 цаг 7 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    5 цаг 13 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    5 цаг 20 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    5 цаг 30 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    5 цаг 41 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    5 цаг 43 мин
  • Трампын тусгай элч нар Путинтэй уулзсаныхаа дараа Ирланд руу шууд нисэж В.Зеленскийтэй уулзлаа
    5 цаг 49 мин
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
    6 цаг 1 мин
  • Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
    6 цаг 10 мин
  • Ариун цэврийн шаардлага хангаагүйгээс жил бүр 1.4 сая хүн нас барж байна
    21 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК