Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар өнөөдөр зарим телевизүүдийн мэдээний албаны төлөөлөлтэй санал солилцох уулзалт хийлээ. Уулзалтаар хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэх, тэднийг мэдээ, мэдээллээр хангахад хэвлэл мэдээллийн үүрэг, оролцооны талаар ярилцсан.Монгол Улсад сонсголын бэрхшээлтэй 8 мянга орчим, харааны бэрхшээлтэй 9 мянга орчим иргэн байна гэсэн статистик үзүүлэлт бий. Хараа, сонсголын бэрхшээлийг өөрийн биеэр мэдэрч, энгийн иргэдийн адил мэдээ мэдээллээ чөлөөтэй авч, үзэх боломжгүй мянга мянган иргэдэд нэн шаардлагатай зүйл нь мэдээллийн хүртээмжтэй байдал юм.
Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн байгууллага, тэр дундаа телевизүүд мэдээ, нэвтрүүлэг, цаг агаарын мэдээ зэргийг бэлтгэн хүргэхдээ мэргэжлийн дохионы хэлмэрч, орчуулагч ажиллуулах, титр, суптитр, үгэн зар хэлбэрээр мэдээллээ дамжуулах шаардлагатай байгааг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Дүлий иргэдийн үндэсний холбоо, Дохионы хэлмэрч, орчуулагчдын холбооны төлөөлөл уулзалтын үеэр хэлж байсан.
Цаашид хэвлэл мэдээллийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, санал санаачилга чухал нөлөөтэй гэдгийг уулзалтанд оролцогчид онцоллоо.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар өнөөдөр зарим телевизүүдийн мэдээний албаны төлөөлөлтэй санал солилцох уулзалт хийлээ. Уулзалтаар хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэх, тэднийг мэдээ, мэдээллээр хангахад хэвлэл мэдээллийн үүрэг, оролцооны талаар ярилцсан.
Монгол Улсад сонсголын бэрхшээлтэй 8
мянга орчим, харааны бэрхшээлтэй 9 мянга орчим иргэн байна гэсэн
статистик үзүүлэлт бий. Хараа, сонсголын бэрхшээлийг өөрийн биеэр
мэдэрч, энгийн иргэдийн адил мэдээ мэдээллээ чөлөөтэй авч, үзэх
боломжгүй мянга мянган иргэдэд нэн шаардлагатай зүйл нь мэдээллийн
хүртээмжтэй байдал юм.
Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн
байгууллага, тэр дундаа телевизүүд мэдээ, нэвтрүүлэг, цаг агаарын мэдээ
зэргийг бэлтгэн хүргэхдээ мэргэжлийн дохионы хэлмэрч, орчуулагч
ажиллуулах, титр, суптитр, үгэн зар хэлбэрээр мэдээллээ дамжуулах
шаардлагатай байгааг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Дүлий
иргэдийн үндэсний холбоо, Дохионы хэлмэрч, орчуулагчдын холбооны
төлөөлөл уулзалтын үеэр хэлж байсан.
Цаашид хэвлэл мэдээллийн
байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээллийг хүртээмжтэй
хүргэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, санал санаачилга чухал
нөлөөтэй гэдгийг уулзалтанд оролцогчид онцоллоо.



























































