Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Оюунбаатар: Засгийн газрын саналыг “Шударга ёс” эвсэл дэмжиж байна

2015-1-10
0
ЖИРГЭХ

    IMG_1131УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-2015 оны төсвийн тодотголтой холбогдуулан “Шударга ёс” эвсэл ажлын хэсэг томилсон. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулна уу?

-2015 оны төсвийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн 12 дугаар сарын 30-нд Засгийн газраас өргөн барьсан. Эдийн засаг, улс орны төсөв гэдэг тун нарийн асуудал учраас үүн дээр судалгаа, шинжилгээ, тоо баримтыг үндэслэн мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой. Төсвийн тодотгол хийхэд эдийн засгийн мэдлэг, мэдрэмж шаардагдана. Бидний зүгээс Монгол Улсын татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрдэж байгаа төсвийг ил тод, нээлттэй, шударга тогтолцоогоор хуваарилж, биелэлтэд нь хяналт тавьж байх үүрэг бий. Тиймээс УИХ дахь “Шударга ёс” эвслээс УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Цолмон нараас гадна салбарын эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг томилсон. Би ахалж байгаа юм.

-Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд танай ажлын хэсэг ямар дүн тавьсан бэ?

-Дунд. Гэхдээ сайжруулах боломж бий. Улс орны онцлог, эдийн засгийн бодит нөхцөл байдал, төсвийн хөрөнгийн хомсдол, хэт хавтгайрсан халамжийн бодлого, ялангуяа данхайсан төрийн бүтэцтэй холбогдуулан Засгийн газраас зарим өөрчлөлт хийхээр тодорхой санал, санаачилгууд оруулж ирсэн. Үүнийг “Шударга ёс” эвслийн зүгээс дэмжиж байгаа.

-Олон нийтийн зүгээс нэлээд эсэргүүцэн, шүүмжилж буй тодорхой асуудлууд дээр танай ажлын хэсэг ямар дүгнэлт гаргаж байна вэ?

-Хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, одонтой ээжийн хамгийн бага хүүхэд 18 нас хүрэхэд тэтгэмжийг зогсоох асуудал байж болно. Мөн оюутны тэтгэмжийн мөнгийг дурдаж болно. Хавтгайруулан тэтгэмж тараахын оронд сурах эрмэлзэлтэй, зүтгэлтэй, сурлагын дундаж шаардлагыг хангасан, хичээлээ тасалдаггүй оюутнуудыг урамшуулах байдлаар зохицуулвал төсвийн мөнгийг олон зуун тэрбумаар нь үргүй цацаж байгаа нэг суваг хумигдана. Хүүхдийн мөнгөний хувьд нарийн зохицуулалт шаардлагатай. Тэр мөнгийг огт авдаггүй, хэрэгсдэггүй хүмүүс бий. Харин улс тэдэнд мөнгө төсөвлөөд, дундаас нь хүмүүс ашиглаж, завшаад хөрөнгө мөнгөний асуудал гаргадаг. Тэгвэл анхнаасаа ялгаа, заагтайгаар хуваарилах нь зөв. Гэхдээ байртай, хашаатай, машинтай гэдэг үзүүлэлтээр дэнсэлж болохгүй. Өрхийн нийт орлогыг өрхийн нийт гишүүний тоонд хуваагаад, нэг хүнд оногдож буй орлого 500.000-600.000 төгрөг байвал шаардлагагүй гэх ч юм уу, иймэрхүү зохицуулалт байж болно. Бас төрийн албан хаагчид төрд ажилласан жилийнхээ тоотой дүйцэхүйц сараар нэг удаагийн буцалтгүй тусламж авах гэдэг зарчмыг дэмжинэ.

Товчхондоо, ажлын хэсэг олон нийт шүүмжилж буй асуудлуудад онцгой анхаарч, тодорхой санал боловсруулан Засгийн газарт хүргүүлэхээр шийдсэн.

-Тэгвэл ажлын хэсэг ямар асуудлуудад шүүмжлэлтэй хандаж, тодорхой санал гаргаж байна вэ?

-Өрийн таазыг 70 хувьд хүргэх нь зохимжгүй, цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өнөөдөр хамгийн бага тэтгэвэр авдаг өндөр настнууд, бага цалин авдаг төрийн албан хаагчдын амьжиргааны түвшин маш муу байна. Тиймээс Засгийн газар нэн яаралтай дээрх байр сууриа өөрчлөх нь зүйтэй.

Үүний нөгөө талд, төрийн албаны нийтлэг жишгээс 8-10 дахин өндөр цалин авдаг, өндөр хэмжээний урамшуулал авдаг хэсэг бий. Тиймээс үүнийг зөв зохицуулж, ажлын онцлогийг харгалзан үр дүн, хариуцлага, үйл ажиллагааны чанартай нь холбогдуулаад төрийн албан хаагчдад хамгийн ихдээ нэг сарын цалинтай тэнцэхүйц урамшуулал олгох байдлаар өөрчилж болно. Дараагийн нэг асуудал бол 2000-12.000 төрийн албан хаагчийн цомхотгол. Жилдээ төрийн албанаас 10.000 орчим хүн тэтгэвэрт гардаг гэсэн тооцоо бий. Ид хийж бүтээж байгаа, мэргэшсэн боловсон хүчнүүдийг өөрчлөхийн оронд ойрын хугацаанд тэтгэвэрт гарах хүмүүстэй зөвшилцөн тохирч, хугацааг нь наашлуулах байдлаар энэ асуудлыг шийдэж болно.

Эдийн засаг хямралтай, аж ахуйн олон нэгж хаалгаа барьж байгаа нөхцөлд нийслэлийн нэрээр ч юм уу, ямар нэг байдлаар татвар нэмэхийг зөвшөөрөхгүй. Одоогийн байдлаар 3500 компани хаалгаа барьчихсан байна, олон тооны хүн ажилгүй болж байна.

Мөн УИХ-ын гишүүдийн төдийгүй олон нийтийн ихээхэн анхаарч байгаа Чингис болон Самурай бондын зарцуулалтад аудитын шалгалт оруулж, дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх шаардлагатай байна. Өөр нэг чухал санал бол төсвийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан, завшсан тохиолдолд тухайн байгууллагын ирэх жилийн төсвөөс хасаж тооцдог болох, төрийн үйлчилгээний ачаалал, давхардлыг арилгах асуудлыг эргэн харж, зохицуулалт хийх зэрэг 2015 оны төсвийн тодотголыг сайжруулах, үр дүнг дээшлүүлэх, оновчтой болгох саналуудыг манай ажлын хэсгээс гарган, Засгийн газарт хүргүүлэх юм.

-УИХ-ын чуулганы хуралдаанаар 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжит эх үүсвэрүүдийг зөв тодорхойлж чадаагүй, тооцоо, судалгаагүй механик боловсруулалт хийсэн гэдэг шүүмжлэл нэлээд гарч байсан. Танай ажлын хэсэг үүнтэй холбоотой ямар дүгнэлт гаргасан бэ?

-УИХ-ын гишүүд анхаарал хандуулахуйц, чухал саналууд хэлж байсан. Монголын ард түмний өмч гэгдэж байгаа байгалийн баялгаас орж ирж буй орлогыг улсын төсөвт бүрэн төвлөрүүлж чадахгүй байна. Арга, хандлага нь буруу байгаагаас татвар төвлөрүүлэлт багассан. Татвар төлөгчдөө урамшуулан дэмжих, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэгчдээ татварын бодлогоор дэмжих нь эдийн засгийн хямралыг шийдэх нэг гарц. Үйлдвэрлэл нэмэгдсэнээр дагаад ажлын байр, иргэдийн орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин сайжирна. Энэ чиглэлүүдээр Засгийн газар оновчтой ажиллаасай гэж бодож байна.

-Бүлгийн санал дүгнэлтийг төсвийн тодотголд тусгуулах магадлал хэр байгаа вэ?

-УИХ-ын гишүүд олонхоороо асуудлыг шийдвэрлэдэг. “Шударга ёс” эвслийн зүгээс мэдээж дээрх саналуудыг тусгуулах тал дээр хичээж ажиллана.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (124.158.88.87)
    ТАМИНЭЭ ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ БАТАЛХНЭЭ ЯНЗ НЬ.ҮР ДҮНГИЙ НЬ ӨРШӨӨЖ БАЙГАА ЮМАА ДАА.ЦААД ГОЛОМТ НЬ ТӨР ЗАСГААС АЙЖ ХЭМЖЭЭГИЙ НЬ ДАРСАН ЭСВЭЛ ИХЭСГЭЖ ШИЙДҮҮЛСЭН 1000 1000 Н 3-30 ЖИЛЭЭР АВСАН ЭЛДЭВ ЛИЦЭНЗҮҮДТЭЙ ХОЛБОЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ӨРШӨӨЛ ЗААВАЛ ДАВХАР ҮЗҮҮЛ.ЭС ТЭГВЭЭС ХОГИЙН УРГАМАЛ ШИГ ДАХИН ДАХИН МОНГОЛ ОРНЫГ ХОРОЛСООР БАЙХ БОЛНО.ҮР ДҮН "ТЭГ" ТЭЙ ТЭНЦЭНЭ.
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.13.0)
    Er ni ene oytand ogdog 70-g shuud boli.Uneheer sain sursand ni huuchin tsagt Suhbaatariin neremjit tetgeleg gej 350 tog ogdog baisan shig zasgiin gazriin tetgeleg geed 350000tog ogoh heregtei.Heg surguulid 1-2hunees iluu garahgui dee
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • zochin (150.129.141.167)
    Mash zuv yarij bna .demjij bna .shudarga evslees Ganc avah hun ni ene dee .busad ni dan huuheldei tolgoigui.za ajild ni amjilt hyse mun sn huulich shyy ta .shydarga
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2 цаг 17 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    3 цаг 31 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    4 цаг 11 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    4 цаг 25 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    4 цаг 55 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    5 цаг 25 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    19 цаг 55 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    21 цаг 0 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    21 цаг 19 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    21 цаг 25 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    21 цаг 43 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    21 цаг 51 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК