Өвлийн дунд улаан улаан хулгана сарТугчин одтой, шар хулгана өдөр
Аргын тооллын: 2015.1.12, Даваа гараг
Наран ургах шингэх: 08.35-17.15
Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно.



























































