Өвлийн дунд улаан улаан хулгана сарТэргүүн дагуул одтой, шарагчин үхэр өдөр
Аргын тооллын: 2015.1.13, Мягмар гараг
Наран ургах шингэх: 08.34-17.16
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ ,ундаа олдоно.



























































