Өчигдөр өглөө 9 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 34 дүгээр байранд тагтан дээрээс хүүхдээ тэвэрсэн эмэгтэй үсрэх гээд байна гэсэн дуудлага ирсэн.Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн аврах салбарын бүлгийг очиход сэтгэцийн өвчтэй 31 настай эмэгтэй, 6 настай эмэгтэй нар тагтан дээрээс үсрэх гэж байсныг шуурхай ажиллан аюулгүй буулгаж амь биеийг нь авран хамгаалсан.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт үргэлжилж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийг хяналтгүй гэрт нь үлдээхгүй байх, гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, ахуйн хүрээний осол гэмтлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/



























































