Аймгийн прокурорын газраас санаачлан “Прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч” нарын хамтарсан зөвлөгөөнийг 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Аймгийн Цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгуулсан байна.Зөвлөгөөнд Аймгийн прокурор Н.Доржсүрэн, орлогч прокурор Н.Бат-Эрдэнэ, аймгийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурорууд, Аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, дэд хурандаа Т.Мөнх-Очир болон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нар оролцжээ.
Зөвлөгөөнөөр Аймгийн орлогч прокурор Н.Бат-Эрдэнэ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын чиглэлээр 2014 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар болон тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх арга, хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийж, санал шүүмжлэл өрнүүлсэн нь үр дүнтэй ажил болжээ.




























































Сэтгэгдэл (3)