Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.10:00 цагт Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт сэтгүүл зүй судлалын III симпозиум МУИС-ын дугуй зааланд болно.
11:00 цагт Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2014 оны жилийн эцсийн байдлаар хэвлэлийн бага хурлыг өөрийн байранд хийнэ.
11:00 цагт Эрүүл мэнд, спортын яамны Сургалт мэдээллийн А зааланд "Осол гэмтлээс урьдчилан сэргийлье” уриатай хэвлэлийн бага хурал болно.
12:00 цагт Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал МҮЭХ-ны байрны IV давхрын зааланд зохион байгуулна.
12:45 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд “Гал үндэстэн” холбоо болон “Босоо хөх Монгол” хөдөлгөөнөөс Ноён уул, Улаанбадрах сумын талаар мэдээлэл хийнэ.
13:00 цагт "Улаан хэрэмийн Шороон бумбагарын ханын зургийн хуулбар" үзэсгэлэнгийн нээлт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.



























































