Нийслэлчүүдийн хаврын хэрэглээнд зориулж нөөцийн мах бэлтгэдэг. Тэгвэл энэ жилийн нөөцийг махыг энэ сарын 25-наас худалдаанд гаргахаар болжээ. 2015 онд нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангахаар дөрвөн компани сонгогдоод байна. Тэд нийтдээ 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэх бөгөөд одоогийн байдлаар “Баатрууд тэнгэр” компани 2450, “Мах импекс” 2230, “Мах маркет” 1845, Эй Энд Ди Эм” 2580 тонн махыг тус тус нөөцсөн байна.


























































