Шийдлийн засгийн газраас эдийн
засгийн хямралыг даван туулахын тулд зарим нэг хавтгайрсан халамжуудыг
танана хэмээн ширүүхэн мэдэгдсэн. Энэ нь ядруухан амьдарч буй иргэдийн
хувьд хүндээр тусах нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, халамжийн хэдэн
төгрөгөөрөө амжиргаагаа авч явж, хоногийн хоолоо базаадаг айлуудад
эмзэглэмээр асуудал болох нь зүйн хэрэг. Хамгийн гол нь тэд улсаас мөнгө
нэхэж, шаардаж аваагүй. Улс төрчид өөрсдөө халамжийн мөнгө тарааж, өгч
чадна, тараах нь зөв гэчихээд өнөөх бодлогоо хэрэгжүүлж чадахгүй
болохоороо танана, хасна, зогсооно гэж ярьж байгаа нь шударга бус юм.

Жишээ
нь хүүхдийн 20 мянга, жирэмсэн эхчүүдийн тэтгэмж гээд л энэ бүхнийг
Монголын ард түмэн хэнээс ч нэхээгүй. Харин эдгээрийг улс төрчид амлаж,
хэрэгжүүлнэ гэчихээд эргээд зогсоох гээд байгаад л учир оршино.
Тэгэхээр Монголын төр чаддаг юм аа амлах хэрэгтэй гэх “хатуухан” үгийг
энд хачирлах зүйн хэрэг биз.

Тэдний
арчаагүй, амалсандаа хүрдэггүй байдлаас болж ээжүүд бяцхан
хүүхдүүдээрээ хүргэх гэсэн санал, эсэргүүцэх гэсэн үзлээ илэрхийлсэн үү?
Мэдээж тэдний жагсаалд ашигласан өлгийтэй хүүхдүүд нь үзүүлэн төдий байсан ч хүмүүсийг нэг сайн цочроогоод авсан болов уу?
1990 оноос хойш Монголын түүхэнд трактор, буйдантай жагсаалаас эхлээд тайван, ширүүн гээд янз бүрийн жагсаал болж байв. Харин өчигдрийнх шиг “Өлгийтэй хүүхдүүд”-ийн жагсаал гэж болж байсангүй.
Ээжүүд хөхөө өвлийн хүйтэнд сандал дээр хүүхдүүдээ /үзүүлэнгүүдээ/ тавьж толгой дээр “С.Эрдэнэ ахаа, бид даарч байна, та гурван давхар дээлтэй яаж байна”, “Ж.Эрдэнэбат сайдаа өрнөөс өөр бидэнд юу өвлөгдөх вэ” гэх мэтчилэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт хаягласан лоозон хаджээ.
Тэд арга ядсандаа бяцхан хүүхдүүдээ ашиглаж жагсаал хийх болов уу. Эсвэл юу ч хэлсэн нэмэргүй эрх баригчдад нэгийг бодогдуулах гэж тэгэв үү?
Юутай ч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит бус хуралдаанаар ээжүүд болон хүүхдийн мөнгийг хэвээр үлдээхээр тогтсон. Мөн МАН-ын зүгээс уг мөнгийг танахыг зөвшөөрөхгүй байгаа. Гагцхүү чуулганаар хэлэлцэгдээд дэмжигдэх эсэх нь үлдээд байгаа юм.

Д.Ундрах/24tsag.mn/

Сэтгэгдэл (15)