Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын башёг Хакүхо, Харүмафри нар тэргүүлж байна. Харин олны анхаарлын төвд байгаа Ичиножёо А.Ичинноров мэргэжилтнүүдийн шүүмжлэлд өртөж эхэллээ. Тэрээр өчигдрийн байдлаар хоёр даваа, гурван унаатай болсон. Түүнийг сүмогийн холбооноос “Ямар ч идэвхгүй барилдаан үзүүлж байна. Сэкивакэ цолтой бөх хурдтай, сонирхолтой дайчин барилдаан үзүүлэх ёстой. Гэвч Ичиножёо ийм барилдаан гаргаж чадахгүй байна” хэмээн шүүмжилжээ. Түүний хувьд нэгдүгээр сарын башёд ямар ч сонирхолгүй, дайчин бус барилдаан үзүүлж байгаа нь илт. “Ичиножёогийн барилдаан уйтгартай байна” гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна. 69 дэх их аварга Хакүхо, 70 дахь аварга Харүмафүжи нар тав дахь даваагаа авснаар нэг ч унаагүй башёг тэргүүлсэн хэвээр байна. 



























































Сэтгэгдэл (5)