Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиг үүрэгтэй Нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллалаа.

Тэрээр энэ үеэр ЧДОБХ-ийн Аврах гал унтраах 10 дугаар анги, нийслэлийн аврах ангийн байруудаар орж аврагч гал сөнөөгчдийн ажил үүргээ гүйцэтгэдэг орчин нөхцөл, болзошгүй гамшгийн үеийн бэлтгэл,бэлэн байдал, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын дуудлагаар ажиллахдаа ашигладаг багаж зэвсэглэмж, техник хэрэгсэлтэй танилцсан юм.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр нийслэлийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч иргэдийг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах аврах ажиллагаанд шаардлагатай багаж хэрэгслийг танилцуулан санал солилцлоо.
Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын чанар, хүртээмжийг дээшлүүлж, гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэхэд онцгой анхаарч цаашид энэ чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажил, санал санаачлагыг дэмжиж ажиллахаа илэрхийлж, гамшгаас урьдчилан сэргийлэхэд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийг онцолж байлаа.

Д.Ундрах /24tsag.mn/