зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тойм: 254 оргодлыг илрүүлж, 25 мянган согтуу жолоочийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэв

2015-1-17
0
ЖИРГЭХ
    Бид та бүхэнд өнгөрсөн онд Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил, шинэ бүтэц орон тоо, шинэ хэлтсүүдийн үйл ажиллагаа, гэмт хэргийн илрүүлэлт зэргийг тоймлон хүргэж байна.
    Бид та бүхэнд өнгөрсөн онд Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил, шинэ бүтэц орон тоо, шинэ хэлтсүүдийн үйл ажиллагаа, гэмт хэргийн илрүүлэлт зэргийг тоймлон хүргэж байна.

-9 дүүрэгт 16 цагдаагийн хэлтэс 1 тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна-

Цагдаагийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, Засгийн газрын 2014 оны 15 дугаар тогтоол, Хууль зүйн сайдын А/140 дүгээр тушаал, Цагдаагийн  ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 764 дүгээр тушаалаар Нийслэлийн цагдаагийн газрын нэр өөрчлөндөн  “Улаанбаатар хотын цагдаагийн газар” боллоо.
Улаанбаатар хотын газраас 2014 онд Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулах, шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсүүдийг шинээр байгуулж, Замын цагдаагийн газар, Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийн бүтэц, орон тоог тус газрын мэдэлд шилжүүлэн Нийслэлийн замын цагдаагийн газар, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс болгон шинэчилж одоогоор 9 дүүрэгт 16 цагдаагийн хэлтэс, 1 тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
yagada
-Шинээр баригдах хэлтсүүдийн байрны төсвийг зохицуулав-
Мөн Хууль зүйн сайдын тушаалаар Захиргааны журмаар баривчлах шийдвэрийг биелүүлэх чиг үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлж, тус газрын Албадан саатуулах, баривчлах төвийг Албадан саатуулах төв болгон өөрчиллөө.
Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор шинээр нийслэлийн 5 дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсүүдийн барилгыг ашиглалтад оруулж, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шинээр барих байрны төсөв 1,5 тэрбум төгрөгийн өртөгт барилгын ажлыг эхлүүллээ.

Мөн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн барилгыг барих хөрөнгийг 2015 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг хэрэгжүүлэх зорилгоор дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсүүдэд иргэдийг хүлээн авах хүлээлгийн танхимд дэлгэц байршуулж “Ухаалаг цагдаа” буюу “Smart police” Цахим өргөдөл, гомдлын нэгдсэн программыг ашиглаж эхэлснээр Цагдаагийн ерөнхий газар, Улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.

-120 мянга гаруй эцэг, эх, сургуулийн орчинд эргүүл хийлээ-
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Боловсролын газартай хамтран  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг хэрэгжүүлснээр 120 мянга гаруй эцэг, эх, сургуулийн орчинд эргүүлийн үүрэг гүйцэтгэн өдөрт дунджаар нэг сургууль дээр 3-5 зөрчлийг таслан зогсоож, 200 гаруй хүүхдийг замын хөдөлгөөнд оролцоход дэмжлэг үзүүлэн, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж ажилласнаар сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан үзүүлэлт гарчээ.

-Оюутан цагдаа нар гадаадын 10 мянган иргэдэд үйлчлэв-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2012-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх” ажлыг хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зөвлөлийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Аялал, жуулчлалын газар, Монголын оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг 2014 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарыг хүртэл зохион байгуулж, үр дүнг тооцож ажилласнаар 12,823 иргэн,  гадаадын 10 мянга гаруй иргэнд үйлчилгээ үзүүлж  санамж, сэрэмжлүүлэг, хэвлэмэл хуудас 22,871 ширхэг тарааж, сурталчилгаа явууллаа.

 Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 382, 383, 384 дүгээр тушаалаар батлагдсан “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Олон нийтийн цагдаагийн 197 ажилтанд 4 удаагийн сургалт зохион байгууллаа. 9 дүүргийн 16 цагдаагийн хэлтэс, 152 хороодод томилогдон үүрэг гүйцэтгэснээр 37,145 иргэнд хууль тогтоомжийг сурталчлан, 8 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж, 12 гэмт хэргийг таслан зогсоож, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 65 нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнд оролцох зэргээр цагдаагийн үндсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллаа.

-Гэмт хэргийн гаралт өссөн ч хохирлын хэмжээ бага байна-
Улаанбаатар хотын хэмжээнд 2014 онд иргэд, байгууллагаас 311,821 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь  урьд оны мөн үеэс 242,709 нэгжээр буюу 4.5 дахин өсч, гэмт хэрэг 17144 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1725 хэргээр буюу 11.2 хувиар өссөн.  
Албан байгууллага, аж ахуйн нэгж,  иргэдэд гэмт хэргийн улмаас 117 сая  төгрөгийн хохирол учирснаас хэрэг бүртгэлтийн шатанд 65.2 хувийг, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад 70.3 хувийг нөхөн төлүүлж ажилласан байна.

-Эрэн сурвалжлагдаж байсан 254 оргодлыг олж илрүүллээ-
Бүх нийтээр амрах болон баяр, амралтын өдрүүдэд үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулж үр дүнг тооцлоо.
Тухайлбал: “Сар шинэ” “Шинэ жил” “Хяналт 1, 2” нэгдсэн арга хэмжээг зохион явуулж эрэн сурвалжлагдаж байсан 254 оргодол этгээдийг олж тогтоон, 915 хэргийг илрүүлжээ.

Хүний эрхийн үндэсний комисстой хамтран Нийслэл хотын хэмжээнд “Ломбард” нэгдсэн арга хэмжээг зохион явуулж, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй 532 аж ахуйн, нэгжийн үйл ажиллагааг шалгаж, үйлчилгээний стандарт зөрчсөн 18 газар,  эрэн сурвалжлагдаж байсан 13 эд зүйлийг тогтоож, сэжигтэй анхаарал татсан эд зүйлсийг шалгах явцад эрүүгийн 6 хэрэг үүсгэж, 37 зөрчил илрүүлсэн байна.

-Халаасны хулгайч болох 96 этгээдэд судалгаа явуулжээ-
Халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр “Цохилт”, “Их дээд сургууль, Нийтийн тээвэр-халаас, “Нарантуул-Халаас” хэсэгчилсэн арга хэмжээг Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд зохион явуулж арга хэмжээний хүрээнд 26.4 сая төгрөгний хохиролтой, 12 холбогдогчтой, 10 эрүүгийн хэрэг, 2 захиргааны зөрчил илрүүлж, халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 96 этгээдийг бүртгэл судалгаанд авч хяналт тогтоон ажиллаа.

-2014 онд 25 мянган согтуу жолоочдыг гэмт хэргээс сэргийллээ-
2014 онд зам тээврийн осол хэргийн 103,297 дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгасныг өмнөх онтой харьцуулахад 31.6 хувиар өсч, ослын улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 3,8 тэрбум төгрөгийн материаллаг хохирол учирснаас 3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ.
Нийслэл хотын хэмжээнд гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар замын хөдөлгөөний хууль, тогтоомж зөрчсөн 1,1 сая зөрчлийг илрүүлснээс 1,015,477 хүнд 9,4 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 25,204 хүнийг илрүүлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллаа.

Нийслэлийн гудамж, замд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, хэргийн газрыг орхиж явсан хэрэг өсч, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 195 гэмт хэрэг гарсан хэдийч шинжлэх ухааны дэвшилтэт техник, технологийг өргөнөөр ашигласнаар энэ төрлийн хэргийн илрүүлэлт 87,2 хувьтай байна.

“Бэлэн бус торгуулийн систем нэвтрүүлэх түр журам” батлагдсантай холбогдуулан 362 ширхэг “Police Reader” шалгах болон хэвлэх төхөөрөмжийг ашигласнаар Цагдаагийн байгууллагын “АSAP” санд бүртгэлтэй эрэн сурвалжлагдаж байсан 354 хүн, 12 оргодол, 5 эд зүйл, 974 тээврийн хэрэгслийг илрүүлэн холбогдох албанд шилжүүллээ.

-Хүүхэд рүү чиглэсэн олон ажил зохион байгуулжээ-
Хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийг сонирхолтой хэлбэрээр хүргэх зорилгоор “Шүгэлхүү” хүүхэлдэйн баатрыг шинээр төрүүлж, хүүхдийн насны онцлог сэтгэхүйд нь тохируулан “Шүгэлхүүгийн аялал” теле зохиомж, “Сайн жолооч “нэвтрүүлэг, комик номыг хэвлүүлэн хүүхэд багачуудын хүртээл болгоод байна.
Нийслэлийн хэмжээнд 2014 онд нийт 168,857 захиргааны зөрчил илрүүлж 162,981 иргэн, 22 албан тушаалтан 1205 байгууллага, аж ахуйн нэгжийг 1,2 тэрбум төгрөгөөр торгож гарсан зөрчил, дутагдлыг арилгуулах чиглэлээр мэдэгдэл, шаардлага өгч ажиллажээ.

Захиргааны хариуцлага, Архидан согтуурахтай тэмцэх, Тамхины хяналт, Садар самуун явдалтай тэмцэх, Галт зэвсэг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр  зөрчил гаргасан нийт 162,523 иргэн, 1205 байгууллага, аж ахуйн нэгжид 1,6 тэрбум төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 51 иргэнийг түр хамгаалах байраар хангав-
Гэр бүлийн хүчирхийллийн 498 гэмт хэрэг бүртгэгдсэн ба түр хамгаалах байраар үйлчлүүлсэн 51, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 26 эмэгтэй, 69 хүүхдийг хамгаалалтад авч, хууль эрх зүйн болон сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа үзүүлж, зохих байгууллагад шилжүүллээ.

-49 иргэнийг амийг аварч 16 хүний цогцсыг гаргажээ-
    Амралт зугаалга, урин дулааны улиралд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран 46 мянган ширхэг санамж, сэрэмжлүүлгийг олон нийтэд тарааж, нийтийн тээврийн 800 орчим автобусанд байршуулан, “Завьт эргүүл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 41 дуудлагаар 49 хүний амь насыг аварч, эрэн хайх аврах ажиллагааны явцад 16 хүний цогцсыг гаргаж, 16 автомашин, 1 байшинг үерт автахаас урьдчилан сэргийлж ажилласан байна.
2014 онд Үндэсний их баяр наадам, гадаад улсын төрийн тэргүүний айлчлал, жагсаал цуглаан болон бусад нийтийг хамарсан арга хэмжээний хамгаалалтад давхардсан тоогоор 668 удаагийн хамгаалалтад 23,556 алба хаагч 1278 автомашинтай оролцож 6791 цагийн үүрэг гүйцэтгэж ажилласан.

-Цахим тоглоомын 22 газрыг үйл ажиллагааг зогсоолоо-
Монгол Улсын Засгийн газрын 410 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах” шинэчилсэн журмын биелэлтийг хангуулах чиглэлээр “Сургалт”, “Журам”, гэмт хэрэг илрүүлэх таслан зогсоох чиглэлээр “Цохилт”, “Нийтийн тээвэр-Халаас” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тус бүр зохион явуулан 22 газрын үйл ажиллагааг түр зогсоож, зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан цахим тоглоомын 16 газарт Захиргааны хариуцлагын тухай хуулиар  арга хэмжээ авч, цаашид зөрчил дутагдал гаргуулахгүй байх талаар мэдэгдэл өгөв.

Архидан согтуурах, мансуурах, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгаас сэргийлэх,Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв, Монголын үндэсний 15 телевиз, гудамж талбайд байрлах LED дэлгэц, Улаанбаатар хотын цагдаагийн газрын вэб сайт, facebook, twitter хуудсаар дамжуулан сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол олон нийтэд хүргэж ажиллаа.

Галт зэвсэг худалдан авсан, шинэчилсэн бүртгэлд ороогүй, галт зэвсгийн гэрчилгээг шинэчлэх хүсэлт гаргасан 1096 иргэнд шинээр гэрчилгээ олгож, бусдад галт зэвсгээ шилжүүлсэн 658 галт зэвсгийн гэрчилгээнд шилжилт хийж, харуул хамгаалалтад ашиглагдах 33 бууг бүртгэлд авч, иргэдийн гар дээр бүртгэлгүй байсан 240 галт зэвсгийг гэрчилгээжүүлсэн байна.

“Гадны оронтой хамтарч ажиллаж, сургалт зохиов”
Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан “Цагдаагийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтад” бүртгэгдсэн, 108 иргэнийг дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд томилон ажиллууллаа.

Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулахад анхаарч Оросын Холбооны Улсын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих алба, Хууль зүйн яам, Америкийн Нэгдсэн Улсын Холбооны мөрдөх товчоо, Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвтэй хамтран алба хаагчдыг зохих сургалтад хамруулав.

Цагдаагийн байгууллагаас сонсголын бэрхшээлтэй иргэдэд цагдаагийн дуудлага, яаралтай түргэн тусламж, онцгой байдлын тусламж хүсч мэдээлэл өгөх, мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Финляндын Улсын “ФЛОМ” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран тусламж мэдээлэл өгөх, авах мессэж үйлчилгээг шинээр нээх болсонтой холбогдуулан сонсголын бэрхшээлтэй иргэдтэй Цагдаагийн алба хаагч харилцах чадвар олгох сургалтыг явуулан, дохионы хэлний сургагч багш бэлтгэв.

-Алба хаагчдын эмчилгээний зардалд 45 сая төгрөгийн тэтгэмж олгов-
2014 онд алба хаагчийн эмчилгээний зардалд 45 сая төгрөгийн тэтгэмж олгож, тус газрын харьяа 40 ахмад настанд тус бүр 2 тн нүүрс авахад зориулж 9,6 сая төгрөг, 20 ахмад настанд тус бүр 100 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжид 2 сая төгрөг, нийт 21,6 сая төгрөг олгосон байна.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгуулагдсан “Иргэний зөвлөл”-тэй хамтран ажиллах төлөвлөгөө гаргаснаар Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх болон иргэний зүгээс хяналт тавих нөхцөлийг бүрдүүллээ.  
Нийслэлийн хэмжээд иргэдэд үйлчлэх төвийг Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдэд байгуулан ажиллуулж байна.
    
Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭХЭМҮТ-д анх удаа хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийгдлээ
Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ
Монгол хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
Монгол Улсад анх удаа “Milk Festival-2025” болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Хорооны хэсгийн байцаагч (43.242.243.37)
    Энэ юу нийтлээд байгаа юм бэ ажлын тайлан юм уу. Цагдаагийн байгууллагын ажлын үр дүнг үнэлж дүгнэхэд амархан шүү дээ. Та болон таны үр хүүхэд гэр бүл өглөө ажил сургууль руугаа яваад орой гэртээ ирэхдээ айх айдасгүй байвал цагдаа ажлаа сайн хийж байна гэж бодоорой, дүүрэгт олон хэлтсүүд байгуулаад байдаг гэтэл нэгж дээрээ хэсэг дээр шал дордоод байна шүү дээ. 18 мянган хүнтэй хороонд ганцхан хэсгийн байцаагч ажиллаж байна. Унах унаагүй, сумын хэсгийн төлөөлөгийн байрнаас долоон дор өрөөтэй, хорооны засаг даргын байрны галч шиг булангийн өрөөнд, утсандаа нэгжгүй, бичиг хэргийн хангалтгүй ийм л байдалтай байна даа
    2015 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (150.129.143.176)
    "халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 96 этгээдийг бүртгэл судалгаанд авч хяналт тогтоон ажиллаа" гэнэ үү. Монгол Улс 96-хан халаасны хулгайчтай болчихсон юм уу. 3,4 хорооллын гудамжаар нэг хөлхөлдсөн хулгайч нар явж л байна.
    2015 оны 01 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭХЭМҮТ-д анх удаа хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийгдлээ
    27 мин
  • Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ
    50 мин
  • “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлав
    55 мин
  • Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 багийн барилдааны тов өөрчлөгджээ
    1 цаг 35 мин
  • Н.Учрал: Засгийн газрын ажил хэвийн явж байгаа
    1 цаг 41 мин
  • Монгол хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
    1 цаг 45 мин
  • Д.Пүрэвдаваа: Засгийн газар эдийн засгийг 8 хувиар өснө гэж өөдрөгөөр төсөөлсөн
    2 цаг 10 мин
  • Монгол Улсад анх удаа “Milk Festival-2025” болно
    2 цаг 14 мин
  • С.Цэнгүүн: Иргэд эрчим хүчний реформоос ганц станц барихыг хүлээгээгүй
    2 цаг 34 мин
  • АНУ-ын шүүх Д.Трампын дэлхийн хэмжээний татварыг хориглов
    2 цаг 46 мин
  • Б.Пүрэвдорж: Бид малаа эрүүл байлгаж байж экспортлоно
    2 цаг 52 мин
  • Нийслэлийн аварга баг шалгаруулах чансаа өндөр 27 бөхийн барилдаан хойшиллоо
    2 цаг 56 мин
  • Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ
    3 цаг 37 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
    4 цаг 3 мин
  • "Чингис хаан" судлалыг хөгжүүлэх чиглэлээр Кембрижийн их сургуультай хамтран судалгааны тэтгэлэг зарлажээ
    4 цаг 4 мин
  • БАЙР СУУРЬ: Хамтарсан Засгийн газрын талаар хэн, юу хэлэв?
    4 цаг 6 мин
  • Соёлын сайд зөвлөхөө татвар төлөгчдийн мөнгөөр Кэмбрижд сургажээ
    4 цаг 13 мин
  • Хаби Алонсо: Реал Мадридын шинэ эрин үе эхэллээ
    4 цаг 42 мин
  • БАРИМТ: "Зориг зүрхтэн"
    4 цаг 47 мин
  • УИХ: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    4 цаг 54 мин
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • Анх удаа Монголд ирэх гэж буй Тэ Яны тухай БАРИМТУУД
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
  • Адольф Гитлерийн төрсөн нутаг Австри улсын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: ЭНХРИЙ БАС ЭГЭЛ ОРШИХУЙ
  • "Улаанбаатар марафон"-ы оролцогч Камзах Хан гомдолтой байгаагаа илэрхийлэв
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна
  • Алдарт жүжигчин Чой Жон У өөд болжээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ТАНИЛЦ: Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд зодоглох 27 бөх
  • Б.Жавхлан: Сайд нар солигдож болох ч мега төслүүд зогсож болохгүй
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
  • Х.Тэмүүжин: Засгаас хөөгдөж гарчхаад "зомби" амилуулж байгаа юм шиг буцаж орохгүй. Тийм сүр сүлд нь хаячихсан юм гэж байхгүй
  • С.Амарсайхан: Ерөнхий сайдын байр суурьд хүндэтгэлтэй хандах ёстой
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Анх удаа Монголд ирэх гэж буй Тэ Яны тухай БАРИМТУУД
  • "Улаанбаатар марафон"-ы оролцогч Камзах Хан гомдолтой байгаагаа илэрхийлэв
  • С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • Х.Тэмүүжин: Засгаас хөөгдөж гарчхаад "зомби" амилуулж байгаа юм шиг буцаж орохгүй. Тийм сүр сүлд нь хаячихсан юм гэж байхгүй
  • Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • Европын Лигийн финал: Тоттенхэм 2008 оноос хойш анхны цомоо хүртлээ
  • 14 мега төслийг дуустал Л.Оюун-Эрдэнийг он удаан хаан залах юм уу?
  • Б.Жавхлан: Сайд нар солигдож болох ч мега төслүүд зогсож болохгүй
  • С.Амарсайхан: Ерөнхий сайдын байр суурьд хүндэтгэлтэй хандах ёстой
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • Соёлын сайд зөвлөхөө татвар төлөгчдийн мөнгөөр Кэмбрижд сургажээ
  • Э.Болормаа гишүүн ээ, тахиагүй газар ч үүр цайдаг юм!
  • БАЙР СУУРЬ: Хамтарсан Засгийн газрын талаар хэн, юу хэлэв?
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
  • Т.Доржханд: Манай нам бол сошиал дагаж шуурдаг улс төрийн хүчин биш 
  • Д.Трамп: В.Путин үнэхээр галзуурсан байна!
  • АМГТГ: АИ-92 шатахууны үнийг 100 төгрөг, АИ-95 болон дизель түлшний үнийг 200 төгрөгөөр бууруулаад байна
24 баримт
  • БАРИМТ: "Зориг зүрхтэн"
  • Анх удаа Монголд ирэх гэж буй Тэ Яны тухай БАРИМТУУД
  • БАРИМТ: ЭНХРИЙ БАС ЭГЭЛ ОРШИХУЙ
  • Адольф Гитлерийн төрсөн нутаг Австри улсын тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК