Улаанбаатараас Налайх явах замд өнөөдөр 09.00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарч хоёр хүн амь насаа алдан, зорчигчид болох арав гаруй хүн ГССҮТ-д хүргэгдээд байгаа юм. Мөн ослын улмаас замын хөдөлгөөнийг бүрэн хааж ослын газарт дүгнэлт хийж байсан бол одоогоор замын хөдөлгөөнийг нээжээ.


























































