2015 оны байдлаар Германд эмч нарын цалин хамгийн өндөр хэвээр байна гэсэн төлөвийг судлаачид гаргасан байна. Германд эмч нар жилд дунджаар 80 мянган еврогийн цалин авдаг. Хуульчид арай бага буюу эмч нараас 13 мянган еврогоор бага цалинтай. Харин нийт Германы хувьд жилийн дундаж цалин нь 52 мянган евро байдаг бөгөөд үүнд бүх төрлийн шагнал урамшуулал багтсан байна.Германы муж, бүс нутгаас хамаараад цалингийн хэмжээ ялгаатай. Төв ба өмнөд хэсгийн мужууд болох Гессен, Бавари, Баден-Вүртемберг мужуудад өндөр мэргэшсэн боловсон хүчинд жилийн 53-55 мянган еврогийн цалин өгдөг. Харин Умард Рейн-Вестфали, Хамбург, Рейнланд-Пфальц, Саар зэрэг мужуудад арай бага буюу жилийн 49-53 мянган еврогийн цалин өгдөг байна. Боловсролын түвшин өндөр байх тусам авдаг цалин өндөр гэсэн зарчим Германд хатуу үйлчилсэн хэвээр. Дээд боловсролтой хүн боловсролын дипломгүй мэргэжил нэгтнээсээ даруй 35 хувиар илүү цалин авна. Боловсролын дээд шат гэгддэг шинжлэх ухааны зэрэг цол нь эзэндээ ихээхэн цалин нэмж өгдөг ажээ.




























































Сэтгэгдэл (1)