Өнөөдөр зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.14:00 цагаас Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “Г” танхимд болно.
13:00 цагаас Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны 334 тоот өрөөнд болно.
11.00 цагаас МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд “Ахмадууд жаргалгүй байна” сэдвээр Монголын ахмадын чөлөөт холбооноос хэвлэлийн хурал хийнэ.
12:45 цагаас Гол нууруудийн нэгдсэн хөдөлгөөн, “Онги гол” хөдөлгөөн хамтран урт нэртэй хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагаас Үндэсний мэдээллийн төвд“Их Монгол нэгдэл”, “Жолооч нарын эрх ашгийг хамгаалах холбоо” хамтран НИТХ-ын тогтоол хууль зөрчсөн тухай мэдээлэл хийнэ.



























































