Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ойрын өдрүүдэд батлан хамгаалах салбарынхаа ажил байдалтай биечлэн танилцаж байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний дөрвөн ч ангийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчдын санал сэтгэгдлийг сонссон байна. Түүнийг дагалдаж Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, бригадын генерал Д.Даваа нарын албаныхан ажиллажээ.





























































