Ховд аймгийн прокурорын газар “Прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын хамтарсан зөвлөгөөн”-ийг 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Аймгийн цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгуулсан байна.Зөвлөгөөнөөр Прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар 2014 оны хийсэн ажлаа дүгнэж, гарсан зөрчил дутагдлыг арилгах, хамтран ажиллахад тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар болон 2015 онд дэвшүүлэх зорилт, цаашид анхаарч ажиллах асуудлын талаар хэлэлцсэн байна.
Уг зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын орлогч прокурор хууль цаазын ахлах зөвлөх Т.Ууганбаатар, Аймгийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганболд нар оролцож нийт прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэл өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/



























































