Манай орны алс баруун захад орших Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд цахилгаан дамжуулах станц ашиглалтад орлоо. 35 кВт-ын хүчин чадалтай энэ станцыг “МУ ХАС” компани таван сарын хугацаанд барьж, Цэнгэл, Улаанхус сумын иргэдийг цахилгаантай болгожээ. Уг компани цахилгаан дамжуулах станц барих зардлын 50 хувийг өөрсдөө гаргасан байна. Үүнийг энэ онд улсын төсвөөс өгөх юм.


























































