Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2014 онд хийгдсэн шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал, дүгнэлтийг Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайханд барьж, илэрсэн зөрчлийг арилгах талаар аймгаас гарах бодлого, шийдвэрт тусган хамтран ажиллах санал солилцов.Булган аймгийн Баян-Агт, Баяннуур сумдад малын галзуу өвчин гарсан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас малын хашаа хороо, үхсэн малын устгасан талбайд ариутгал, халдваргүйтгэл хийж, 435 үхэрт урьдчилан сэргийлэх вакцин тарьжээ. Баян-Агт сумын Засаг даргад галзуу өвчний үед тогтоосон хорио цээрийг чангатгаж, дахин халдвар гаргахгүй байх талаар зөвлөмж хүргүүлэв.
Д.Ундрах /24tsag.mn/



























































