Мэргэжлийн хяналтын газраас Баянхонгор аймгийн төвийн усан хангамжийн эх үүсвэрт хими, нян судлалын шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр төвийн ус хангамжийн эх үүсвэрийн ус нь “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ. MNS 0900-2010” стандартын шаардлагыг хангаж байв.Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн багш нарт томуу томуу төст өвчин, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч, сургалт зохион байгуулан, гарын авлагаар хангажээ.



























































