Энэ сарын 13-19-нд Нийслэлийн эмнэлгүүдэд архины хордлогын улмаас нийт 223 хүн хандсанаас 23 хүн хэвтэн эмчлэгдэж, нэг хүн нас барсан байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 17 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. СХД-ийн Эрүүл мэндийн төв, Баянзүрх Нэгдсэн эмнэлэг, ЧД-ийн Эрүүл мэндийн төвд нийт 100 гаруй хүн ханджээ. Хуурамч архи худалдаанд гарсан гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Тиймээс иргэдийг хуурамч архинаас сэрэмжлэхийг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна. Эх сурвалж: НЭМГ



























































