зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурвалжлага: Хоногийн хоол байтугай хоёр төмсний мөнгө ч алга

2015-1-22
0
ЖИРГЭХ
Хотын төвийн томоохон хүнсний дэлгүүр, захуудаар явахад байдал арай өөр ажиглагдаж байгаа боловч гэр хорооллын гэгддэг дэлгүүрүүдэд тэс ондоо дүр зураг угтна. Гэр хорооллын гэж нэрлэгддэг иргэдийн амьдрал үнэхээр хэцүү байна.
1507709_811667552239024_8551548847518650318_n                  Шинэ засгийн газрын дэвшүүлсэн  уриа бол нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг билээ. Засгийн бүтэц бүрэлдэхүүн томилогдох гэж сандал ширээний төлөөх тэмцлээ одоо хүртэл дуусгаж чадахгүй мунгинаж байна. Энэ хооронд нь улсын орны эдийн засаг, ард иргэдийн  амьдрал минут, секунтээр доройтсоор л.  Яг үнэндээ өнөөдрийн нөхцөл байдал нөгөө муугаар хэлүүлдэг өмнөх засгийн үеэс ч дордчихов. Хотын төвийн томоохон хүнсний дэлгүүр, захуудаар явахад байдал арай өөр ажиглагдаж байгаа боловч гэр хорооллын гэгддэг дэлгүүрүүдэд тэс ондоо дүр зураг угтана. Гэр хорооллын иргэдийн амьдрал үнэхээр хэцүү байна. Энд иргэдийн цалин цагтаа буухгүй, буусан ч хаанаа ч хүрдэггүй байдлаас болж хоногийн хоолоо авахын тулд өр зээлд баригдаж гүйцлээ. Өнөөдрийн онцлох сэдвээр уг асуудлыг хөндсөн юм.
 

Одонтой ээжүүд, хүүхдийн мөнгө нийгэмд ямар их хэрэгтэй нь нотлогдов

                 Энэ засгийн газар өөрсдийн тансаглалын мөнгөнөөс хасахын оронд хөөрхий ээжүүдийн одонгийн мөнгө, хоосон хонох дээрээ тулаад буй хүүхэд багачуудын мөнгийг танах, хасах гэж зүтгэсэн. Иргэдийн нуруун дээр ямар хүнд ачаа байгааг мэдсэн хэрнээ хөрөнгийн татвараас авахуулан элдэв төрлийн татвар шинээр нэмж, одоо байгаа татварын хэмжээг нэмэх талаар ярьж байна. Хямралаас татвар нэмж, цалинг багасгаж, цомхтгол хийж хэзээ ч гардаггүй. Хэрэв асуудлыг ингэж шийдвэл иргэдийн нуруун дээрх ачаа улам л даагдахаа болино. Төсвийн тодотголтой холбоотойгоор төрийн байгууллага болон бусад олон байгууллагууд цалин цавуугаа өгөхгүй, халамжийн мөнгөний санхүүжилт ч орохгүй өдийг хүрлээ. Энэ хооронд иргэд хоногийн хоол, хоёр зүсэм талхаа ч авч чадахаа болилоо. Хамаг өнгөтэй, өөдтэй, үнэ хүрэх бүхнээ ломбардсаар байгаад барьцаанд тавих эд хөрөнгө ч үгүй болов. Аргаа барсан ард түмэн иргэний үнэмлэх, бичиг баримтаа барьцаалан хоногийн хоол олох “аян”-д морджээ.

Атга мах, хоёр аяга будааны төлөө бичиг баримтаа барьцаалж байна

                     Иргэд будаагаа аягаар нь махаа атгаар, төмсөө ширхэгээр нь бүр цаашлаад нарийн ногоо, үнэтэй зүйлийг бол авна гэж мөрөөдөж ч чадахгүй байна. Энэ тухай анхандаа хэн ч сонссон итгэхгүй биз. Тэгвэл нэдэр дээрээ захын гэр хорооллын найман нэрийн барааны дэлгүүрүүдээр явахад байдал ямар байгааг нүдээр харж, биеэр үзэж болно. Миний хувьд Баянзүрх дүүргийн хамгийн захын хорооллын зарим дэлгүүрээр ороход энэ бүх дүр зураг буусан юм. Дээрх дэлгүүрүүдээр ороход лангууны шилээр дүүрэн барьцаанд үлдээсэн бичиг баримт. “Хар данс”-нд орсон иргэдийн тоо өдрөөс өдөрт л нэмэгдсээр байгаа аж. Тэгвэл тус дэлгүүрээр үйлчлүүлдэг иргэд хагас кг мах, хагас кг цагаан будаа, нэг кг гурил, нэг ширхэг хэрчиж бэлтгэсэн гурил гэх мэт зүйлийг л авах болжээ. Захын хорооллын иргэдийн ихэнх хувь нь таван төмс, гурван лууван, ганц сонгино, алга дарам махаар үдшийг үднэ. Энэ бол цөөн ам бүлтэй айлын нэг оройны хоол ундны л хэрэгцээ. Дээрээс нэмээд хахир хүйтэн өвлийн улиралд  түлээ нүүрс, тог цахилгааны мөнгөнөөс авахуулаад өч төчнөөн дарамт үүснэ. Хэрвээ таваас дээш ам бүлтэй айл байвал байдал улам л хүндэрнэ.

Уг асуудлыг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн гэр хорооллын захдуу хэсэг болох Улиастай, Шархад, Да Хүрээ зах зэрэг газрын зарим дэлгүүрүүдийн эздээс тодруулсан юм.

1507709_811667552239024_8551548847518650318_nШархаданд байрлах “Тосон арвижих буян” дэлгүүрийн эзэн Ц.Цэцэгтэй уулзаж ярилцсан юм.

-Сайн байна уу та. 24цаг.мн сайтаас явна. Танаас зарим зүйлийг тодруулах гэсэн юм?

-За, юу асуух гэсэн юм. Асууж болно.

-Сүүлийн үед гэр хороололын дэлгүүрүүдээр иргэд үйлчлүүлэхдээ бичиг баримтаа барьцаалан зээл авч байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Танай дэлгүүр ийм хэлбэрээр зээл олгодог уу?

-Таньдаг мэддэг хүн орж ирчихээд гуйгаад байхаар өгөхгүй яах вэ дээ. Гэхдээ зарим нь арай л ядаргаатай. Бараг өдөр болгон зээл авах гээд байдаг юм. Ер нь хүмүүсийн нэг ч төгрөг байхгүй болчихсон юм биш үү. Тийм ч хүүхдийн мөнгө, ийм ч тэтгэврийн мөнгө тавихаар өгье гээд зээл авдаг. Шулуухандаа шинэ он гарсанаас хойш бидний наймаа тааруухан л байна. Хөөрхийдөө хүүхдээ уйлуулаал ороод ирэхээр хатуурхаж чадахгүй л юм.

-Ер нь мөнгөөрөө хоол хүнсний бүтээгдэхүүн авч байгаа иргэд болон хоол хүнсний зүйлээ зээлээр авч буй иргэдийн аль нь илүү байна вэ?

-Арван хүн орж ирсний 7-8 хүн нь ямар нэгэн байдлаар зээл авч байна. Энэ бол үнэн дүн төрх юм шүү. Чи хэрвээ тэвчээртэй хүлээвэл өөрийн нүдээр үзэх болно. Ялангуяа оройхон тийшээ бол дандаа гуйлгын ажил орж ирнэ дээ. Уг нь халамжийн мөнгө нь сар бүрийн 15 гээд орчихдог байсан. Энэ сард бүр алга бололтой. Хүмүүс "модоо" барьж байна шүү дээ. Нэг сар тасалдахад ийм болж байгаа юм чинь зогсоовол явна даа.


1507709_811667552239024_8551548847518650318_nДараагийн очсон газар бол Баянзүрх дүүргийн Улиастайн шинэ эцэст байрлах “Марал” гэх дэлгүүр юм. Тус дэлгүүр нь бараа болон үйлчилгээ сайтай энэ хавьдаа л гайгүй дэлгүүрийн тоонд ордог хэмээн тус газрын оршин суугч зааж өгсөн юм. Ингээд дэлгүүрийн эзэн иргэн н.Байгалиас дараах асуултуудад хариулт авлаа.

-Танай дэлгүүр үйлчлүүлэгчдээ ер нь зээл өгдөг үү?

-Баталгаатай, найдвартай нэгэнд нь өгнө. Бас  бус явуулын хүнд бол өгөхгүй шүү дээ. Ер нь аль болох таньж мэдэх цөөн тооны хүнд л өгдөг юм. Гэхдээ яг үнэндээ хэнийн амьдрал ямар байгааг мэдэх юм чинь өгөхгүй гэж хатуурхаж чаддаггүй юм. Настай хүн орж ирээд үнэн учраа хэлээд л тэтгэврийн дэвтрээ барьцаанд нь үлдээхийг хүсэхэд өгөхгүй гээд яах билээ дээ.

-Хүмүүс ямар шалтгааны улмаас зээлээр бараа авч байгаа юм бол?

-Улс орон хямралын байдал орчихлоо. Иргэдийн гар дээр бэлэн мөнгө гэдэг зүйл бараг байхгүй болчихсон байна. Дайран дээр давс гэгчээр төсөв мөнгөө бушуухан шийдээд хүүхдийн мөнгө, тэтгэврийн мөнгөө өгөх хэрэгтэй. 15-наас хойш өнөөдрийг хүртэл огт өгөхгүй байна. Ер нь хүмүүсийг хараад байхад цалингаас цалингын хооронд л амь зогоож байгаа шүү дээ. Ахаа өчигдөр буух ёстой цалин буудаггүй гээд л явах юм.

-Танай дэлгүүр чухам ямар бичиг баримтыг барьцаа болгож авдаг вэ?

-Жолооны үнэмлэх, иргэний цахим үнэмлэх, тэтгэврийн дэвтэр бүр гадаад паспорт хүртэл бариад ороод ирнэ. Тэр болгоныг нь үгүй гээд буцаагаад байх хэцүү. Найдаад л өгч байгаа. Арай л хашаа байшингын бичиг бариад ороод ирэхгүй юм даа.

-Нэг оройны хоолондоо чухам ямар зүйл авдаг юм бол. Зээл авч буй мөнгөн дүн нь хэд болдог юм бол?

-Нүдээр үзээгүй болохоор чи лав итгэхгүй. Би бодитоор нь үзүүлээд тооцоог нь гаргаж өгье. Иргэд махыг аль болох жижиг хуваахыг биднээс шаардаж байна. 3-4 ширхэг төмс, нэг манжин, нэг лууван, 100 грамм ургамлын тос, нэг ширхэг тасалсан гурил авдаг. Энэ бүгдийн үнийн дүн нь 4000-5000 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Энэ орц бол дундаж нь юм шүү. Боломжтой нэгэн нь арай дээшлүүлж авна. Боломж муутай нөгөө хэсэг нь махных нь оронд жижиглэн нэртэй гэдэс дотор сонгоно доо. Гэр хорооллын амьдралыг мэдэхгүй хэн ч үүнд итгэхгүй байх.

1507709_811667552239024_8551548847518650318_nДараагийн очиж үзсэн газар бол Баянзүрх дүүргийн Да хүрээ захы ойролцоох дэлгүүр юм. Автобусны буудалдаа хамгийн ойрхон, гадаад үзэмжийг нь харвал бусдаасаа арай л дөнгүүр нь харагдсан болохоор орж үзэхээр шийдсэн.

-Танайхаар үйлчлүүлж буй иргэдийн худалдан авах чадамж ямар байна вэ?

-Маш муу байна. Он гарсанаас хойш өдрөөс өдөрт л муудаад байх юм. Байгаа хэдэн бараагаа амьтан хүнд зээл өгөөд тэрийгээ эргүүлж авч чадахгүй байгаасаар адаг сүүлдээ үүдээ хаах төлөвтэй нь.

-Иргэд зээлээр хэр их бараа авч байна. Зарим газар бичиг баримтаа үлдээгээд авдаг гэх юм?

-Яг үнэндээ хоногийн хоолны төлөө ийм л юм болж байна шүү дээ. Гэхдээ манайх бичиг баримт аваад байхыг голчилж үздэггүй. Зарим хүмүүс барьцаанд тавьж баахан зүйл авчихаад тэр чигтээ ор сураггүй болчихдог. Ер нь манайхан чинь өрөвдөл өр лүү өчиглөчих гээд байх сонин улс. Яахав таньдаг мэддэг гарцаагүй гэсэн хүндээ л зээл өгнө. Гэхдээ зээл өгнө гэдэг нь архи дарс, чихэр чимж биш. Хоногийн хоол, талх, гурил, мах гэх мэт зүйл шүү дээ.

-Хоол ундны хэрэгцээнд зориулан зээл авч буй иргэд чухам ямар барааг, хэр хэмжээтэй авч байна вэ?

-Мах, талх, гурил, будаа гээл гол төлөв хүнсний бүтээгдэхүүн авдаг. Үүнийгээ өдөр өдрийг хэрэгцээндээ л тааруулж байна. Сүүлдээ бараг төмсөө ширхэглээд, тосоо граммлаад л сууж байна. Ер нь ургамлын тосыг бүтнээр нь авдаг хүн ховор доо. Энэ бол үнэн шүү.

-Үнэхээр мөнгөтэй хүн алга гэж үү?

-Энэ техникийн зах дээр зогсдог, гар дээр нь бэлэн мөнгө эргэлдэж байдаг тоотой хэдэн хүмүүс л байх шив дээ. Ер нь гэр хорооллын амьдрал цалингаас цалингийн хооронд өрөөс өрийн хооронд л өрнөж байна.


Барьцаанд тавьсан бичиг баримтаа нэхэл дагуул болж байж авдагч удалгүй буцаагаад л барьцаалдаг

            Урд жилүүдэд хүмүүс хүнсний материалаа нэг авахдаа бөөнд нь авдаг байсан бол энэ жилээс эхлэн багасгасан, танасан, хассан байдалтай хоногийн хоолны хэрэгцээгээ бэлтгэдэг болжээ. Энэ нь Ерөнхий сайдын, УИХ-ын гишүүдийн хүсээд байсан бүс чангалалт уу. Аль эсвэл нөхцөл байдал ийм байгаа мэдэхгүй. Ард иргэд хэрхэн бүсээ ингэж чангалах дээрээ тулаад байгаа сайд дарга нар мэдэхгүй Төрийн ордонд алхаж явна уу. “Дайран дээр давс” гэдэг шиг бид бүхний уламжлалт баяр цагаан сар юу, юугүй хаяанд ирлээ. Хоногийн хоолоо ч авч чадахгүй байгаа иргэд нүсэр их зардалтай уг баярыг хэрхэн тэмдэглэх нь бараан сэдэв болов.
          Өнөөдөр амьдрал дээр иргэдийн цалин хоногийн хоолоо ч залгуулж чадахаа болилоо. Томоохон дэлгүүр, барааны захууд бараг үйлчлүүлэгчгүй болчихлоо. Өдрийн цайны цагаараа цайны газарт ч орж чадахгүй явна. Хоногийн хоолны хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа цалинг нь нэмэхийн оронд, тус нэмэр болж байсан хүүхдийн мөнгө, одонтой ээжүүдийн мөнгийг нь хасах гэж улайрлаа. Яг үнэнийг хэлэхэд эдгээр халамжийн мөнгийг л хүлээж байдаг хэдэн мянган өрх Монголын нийгмээр дүүрэн байгаа юм шүү. Хоолны мөнгө ч үгүй байгаа иргэд юугаа өмсөж, юугаа хэрэглэж шар нар, бор хоногийг үдэх юм бол доо.
10357194_811667762239003_4330349521645051476_n
Махны жижиглэсэн худалдаа. Үнэ: 1900-3650 төгрөг
10357194_811667762239003_4330349521645051476_n
Жижиглэн буюу дотор гэдэг. Үнэ: 600 төгрөг
Untitled
Иргэний үнэмлэх: 10-20 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн авсан.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэл улсын төсөвт 263 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ
Г.Занданшатар: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд шалгалт оруулж, зарцуулалтыг нээлттэй болгоно
Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ
Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (49)

  • Зочин (202.21.113.238)
    Хөөх
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • 8989 (202.72.247.249)
    тӨСВИЙН байгууллагынхан 12.15 нд цалин тэрнээс хойш цалингүй хэцүү бна ард түмнээ бодоод 76 дүлий годилуудаа бид ингэж бухимдаад бидний бичсэн зүйлийг тэд унших биш дэ хөөрхий гэж ард түмэн
    2015 оны 01 сарын 23 | Хариулах
  • шинжээч (182.160.33.153)
    МАН муу байсан. АН бүүр муу байна. улс орон ард түмнийг нохой мэт үзэн дампууруулж өөрсдөө баяжсан энэ намыг хоосон лозун ерөнхийлөгчтэй нь цуг улс төрөөс холдуулах хэрэгтэй. МАН-ыг ч мөн тарааж хүрэлсүх нямдорж нараас нь цэвэрлэх хэрэгтэй. Ингэж байж л шударга ёс тогтоно. Эх орон ард түмнийхээ төлөө дуугарсан хүн бүрийг доромжилж элдэв нэр хоч өгөн баабардаж мохоодог заншил тогтлоо. Монгол улс мөхлийн ирмэгт ирлээ.
    2015 оны 01 сарын 23 | Хариулах
  • зочин (85.68.131.52)
    Монгол улс 24 жил буруу замаар будаа тээлээ, ийм их баялагтай байж 3 сая хүн тэжээж чадахгүй төр засгийн хэрэг алга. өөрсдөө болохоор сая саяар гадаадад данстай байхад улам дээшээ цойлсоор... яана даа түмэн олон минь.
    2015 оны 01 сарын 23 | Хариулах
  • zn (202.21.106.141)
    tsalingaa hurdan taviachee ard tumen chin hetsuudlee 76 aan gishuud ee saihanbilgee
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • зочин (150.129.141.28)
    чингэс хэзээ ажил хий байсан юм эбэ үнэн хэлсэн байна....
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Irgen (95.91.230.99)
    Elbegdorjiin hujaa sanaa Mongolchuudiig tuilduulaj baigaad Hujaad negtgeh sanaa ni odoo bolj bna
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • zocin (217.99.22.194)
    said darga nar terbumaarni uursdee ideed zeeliig ard tymen tyldeg,ene gaz zyrcilaa uurileecz,hyanaltgyi zasag deerees bygdiigni ideedl doodoh ulsiig hardaa,mongold hecyyszdee,yagaad yadaad gazraa ynegyi ugdeggyi hubicilahgyi hujaa solongost ygdeg um be,tegwel bairnii bid cz gesen hooson honohgyi gazraa awaad nogoo tarimaar baina,ard tymneesee haramlaad uursdee zaraad bainuu,under calintai prokuror szyyhiinhen szydarga bys umiig harah nyd bainuu
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (182.160.40.91)
    доодох дэнзэн чи сайхан амьдарч байгаа
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
    • ЗАЛХУУ ХҮМҮҮС ЯАХ ВЭ. МОНГОЛД ГАЗАР ҮНЭГҮЙ. НОГОО ТАРЬЖ АМЬДАРЧ БОЛНО ДОО.ЗАЛХУУ,ХИРТЭЙ ХҮНИЙГ МОНГОЛ ГЭДЭГ ЮМ ДАА
      2015 оны 01 сарын 22
  • зочин (122.201.24.199)
    Монголын төрийг хутгах үймүүлдэхийг хүссэн хүмүүс мөн ч их ядсан юм олж зохиож давсалж бичих юмаа Сэтгүүлч өөрөө тийм их сэтгэл зовоод багаа юм бол өөрөө сайн дураар нэг хоёр хүнд тусалсан ч болно ш дээ Ямар зоридгоор иймэрхүү зүйлийг завсаргүй бичиж буйг хэнээс мөнгөө аваад бичдэгийгхүмүүс бас ч гадарлах болсон цаг шүү Арчаагүй юм
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • сс (203.91.113.10)
    Гэр хорооллынхон байтугай байранд амьдардаг хүмүүс хүртэл байрныхаа дэлгүүрт зээл зөндөө тавьж байна. Үнэн шүү.
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (80.111.141.12)
    Mongold 10 aad jiliin umnu iim l baisan , odoo ch baigaa yum bna, ajiliin bairaa nemegduuleh arga hemjee avaach ee
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.13.143)
    ШАА ШАА хоёр гуравхан иргэний үнэмлэх ганц тэтгэвэрийн дэвтэр зэргийн зураг тавьчихаад битгий бүх юмыг хараар будаад бай. Хаана байна тэр олон барьцааны дэвтэр. Хүн өөрийнхөө хэрэглээгээр юмаа авдаг. Хотын төвөөр яваад үз дэлгүүрээс хагас кг мах нэг уут гурил авч байгаа хүн бас гуйлгачин уу хуцаад л байхын лалрууд дандаа юмыг хараар будна бузар юмнууд энэ хар сэтгэлтэйгээ нүхэнд унаж үхвэл таарна
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • 11 (202.179.20.84)
    ХЭДЭН ТӨРИЙН ТҮШЭЭД НЬ ТАЛХ ӨОЛООД ТАЛХНЫ ҮНИЙГ МЭДЭХГҮЙЬ СЭТГҮҮЛЧИД НЬ МАЛЫН ГЭДЭС, ДОТОР МЭДЭХГҮЙ ХУДЛАА ГЯЛ ЦАЛ ТЭНЭГ ГАРУУДАА
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • zochin (103.11.192.34)
    ALTANHUYAG SHANBILEG 2-IIG SHOROND HIIE EE ARD TUMEEN ATG YU HIIGEED BNA DA ARD TUMNIIG IIM BDALD ORUULAAD YAAJ BUTSAJ SHIREN NUURLEJ ZOOLON SENTIIDEE ZALARCH CHADAJ BNAA
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • 11 (202.179.20.84)
    УГААСАА ИЙМЭРХҮҮ ХЭРЭГЛЭЭТЭЙ БОЛООД ГЭР ХОРООЛЛЫНХОН УДАЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ, БИЧСЭН СЭТГҮҮЛЧ НЬ Ч АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ ЁОЁ "ЖИЖИГЛЭН БУЮУ ДОТОР ГЭДЭГ" ГЭНЭЭ ИЙМ БОЛСНОО ӨНӨӨДӨР МЭДВҮҮ?
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • huu (103.11.192.34)
    DEEDSUUD UUNIIG UNEHEER MEDDEGGUI NI EEJUUDIIN HUUHDIIN MONGIIG HASAH GJ BSAN NI JISHEE UMAA DEEDSUUD TASRAAD ALGA BOLSON SHUU DEE DURAKUUDIIN UR HUUHED NI SAIN YAVAHIIG HARAH UMSAN ARD TUMNEE BODDOG UM 1 CH BGUI SONGUULI BOLOHOOR ZOV BURUUGUI L SOLIORTSGOODOG
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Хүүүүү (202.179.15.89)
    цаана нь чинь вьетнамууд жаргажындөө монголд .монгол иргэд нь ийм ч байх гэж дээ.удахгүй эхнэрийг чинь вьетнамууд шаахад битгий гомдоорой
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (182.160.39.116)
    Ganbaatar,Uyanga hoeriig dagaad sugselzeed baival Mongolsonoh nee
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • зочин (103.9.90.98)
    Төрийн ордонд байгаа муусайн хувалзнуудыг бүгдийг нь орвонгоор нь тэнгэр ниргээсэй 3хан сая хүнийг зохицуулж чадахгүй 20 жил боллоо
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • ZOCHIN (103.26.195.241)
    HENII OMNOOS AMIDARCH BAIGAA UYM YDUU GEED BAIGAA HUMUUS AN AAS HOOLOO NEH TED TA BUGDIIN HOOLIIG IDSEN SHUU DEE ANTANHUYG BATBAYR 2 HULGAICH HARIUTSLAGA HULEEH HEREGTEI
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • ыыы (202.72.245.122)
    МОНГОЛД ЭДИЙН ЗАСАГ ХОИН ЖИЛ БАЙСАНГЇЙ,гаднаас ОРЖ ирсэн мєнгєний УРСГАЛЫГ НЬ ЗАМБАРАА МУУТАЙ ЗАРЦУУЛДАГ АЖИЛ ЗАСАГ ХИЙЖ БАЙсан ,ЗАМБАРААГЇЙТЇЇЛЭХ АЖЛЫГ Ї0 Ї0ИЙН ЭРХ БАРИГЧИД ДААМЖУРУУЛСАН ЇНДЭСНИЙ їйлдвэрлэл нь шахааны бизнэст тїрэгдээд оймс гутал тєдий
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • дэнзэн (182.160.40.145)
    МАН-ы дуракууд олигтой идүүлсэнгүй.
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • yaduu ard (220.240.47.249)
    Uvug deedes maani uldeesen bayn tansag Mongolorond ard tumen ni tuildaj hooson honoj baihad deedchuud turiin tusheed nertei heseg humuus Mongol ulsaa yaj shunaltaigaar sorj shulj idej ediin zasgaauvduguur ni suiruulj bna daa. Mongolchuudmini muu yavahaar sain uh gedeg. Ingej bayan ailiin nohoinoos dor amidarch baisnaas bosotsgooyo. Yaduu amidralaa uurchiltsguuye
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Ардчилагч (112.72.13.109)
    Дор бичсээн намчирхагч АН-ын дарга нарын ***** долоогч нар шиг намчирхвал Монгол улс хэзээч өөдлөхгүй.АН-ын хулигаанууд улсаа өөдлөөсөнгүй.
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Zochin (203.169.49.140)
    Asar uudam gazar nutagtai,gazar dooroo baylagtai,50 saya maltai,3 xan saya xun amtai oron.Getel?????????????????????
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • жирийн иргэн (202.170.71.39)
    МАН-ын хэдэн дуракууд хурал завсарлуулж, ажил хийлгэхгүй аль хэдийн шийдчих төсвийн тодотголыг хойшлуулж,улс төр хийгээд ард иргэдээр тоглоод байна л гэж байна.
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (182.160.40.145)
    тарвага шиг хошгируулж нохой шиг амьдруулсан ардчилсан феодалиудын намдаа баярлалаа.
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.126.91.150)
    Шал худлаа. Залхуугаасаа л болж байгаа. Ажил хийх үнэхээр дургүй. Нэг л их том мөнгө ярьсан хүиүүс. Ажил хийгээч.
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • zochin (202.5.196.170)
    hun shig amidruulna gesen AH-namiig yadaa baiz.
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • hooe (202.179.11.162)
    Ard irgediinhee buh oriig tegleech ee. Erdoo neg l toriin terbumtanii jijig turiivchnees garna shu de
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • bond (202.126.89.211)
    bondiin mungunuus ard tumendee taraaj uguuch AN nam
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.13.105)
    manaih hotiin tovd 5-r horoolold amidardag.2-3 jiliin omno ch iim l baisan odoo ch iim l heveeree l bna.Shirhegeer toms luuvan ,songinoo 1 jijig booronhii mahtai avaad zeelend utas,ynemlehee tavidag heveeree l baina,5 jiliin omno ch baisan odoo ch bna dahiad 5 jil ch baih l bolno.
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.117.178)
    huduu sumand udriin 20000 tsalintai ajil hiih hun oldohgui l bn sh dee yu ch hiihgui bj bgad mungu avah sanaatai archaagui humuus n ih bolood bn sh dee belen hool amruugaa hiilgeh gsn humuus halamjaa bolimoor yum
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • zochin (112.72.13.105)
    Ardchilsan nam garsan tuldaa MAN-n hiisen ene ih nuugdmal idee beeriin negeehen hesgiin shahahad l iimerhyy baidaltai.Ene bol dongoj ehlel ni shyy dee.MAN hiisen laig AN yagaad yyrdeg um.
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.229.121.152)
    Толгойтод бас адил байна. Гэхдээ хүмүүс зээл авчихаад л өөр дэлгүүрээр орж гараад юм аваад явдаг. Зээлээ төлөхийг огт боддоггүй шүү дээ. Үнэхээр худалч барьцгүй хүмүүс юм. Тэрийгээ хямрал энэ тэр гэж ярихаа бас. Иргэний үнэмлэх 5 аас дээш гарахгүй ээ.
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.26.195.58)
    Энэ өлсөөд байгаа хүмүүс чинь нөгөө хоёр сая долоон зуун мянган Чингэсийн нэг нь мөн үү? Бид ийм Чингистэй байсан юмуу? элбэгээ 2700000 Чингис сэрлээ гээдорилоод байсан ингэж сэрсэн юмуу?
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • zochin (112.72.13.105)
    Ene aldart ehchyyd hyyhdyydee oligtoi hymyyjyylj surgaj chadaagyidee iim archaagyi baidaltai ulsaas mongo nehej baihdaa ichdeggyi um baihdaa.Ter olon gargasan hyyhdyydee sain hymyyjyylj surgasan bol mongol ch ingej hyamrald avtahgyi ta nar ch ingej guilga guihgyi nyyr bardam amidarna shyy dee.
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.12.6)
    бид худлаа л яана даа,намаас боллоо,тэр ч сайдийг цээрлүүл,мулгуу 76,олигархууд гэх мэтчлэн хий амандаа л гоншигнолдоодл бодитойгоор үүний эсрэг хийж тэмцэж буй үйлдэл алга
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Өөөөөөө (203.194.114.123)
    12 онд АРДЧИЛСАН НАМЫГ СОНГОСНЫ ХАР ГАЙ ДАА
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (111.171.66.206)
    araichdee odoo bosox tsag bolsondoo mongolchuudaa
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • zochin (112.72.13.105)
    zalhuu hynii zaya zavagt gej ene dee.YALANGYA ene ger horoololiin ailuud hashaandaa ovol ideh toms nogoogoo tariad gants gahain tooroi gyuanznii hayagdlaar tejeehed ingej aliagaa aldahgyi dee.olon zelmen amidralaa busdaas bish ooroosoo hai .Oligtoihon hyn shig amidarch chadahgyi bol narangiin engert amar amidar daa.Ta nariin archaagyi amidarch baihad Altanhuyag yamar hamaa bna aa,odoo naad halamj setgelgeeneesee sal amidar chadahgyi bol yh
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Өндөр болгох нууц (112.72.11.67)
    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Zochin (27.210.188.223)
    SAIHANBILEG NOVSH UR HUUHDUUD EHCHUUDIIN MONGIIG OLGOOCH CHI UR HUUHED EHCUUDEER OROLDOOD HOL YAVAHGUI SHUU MALAA,
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.70.42.34)
    yahaaraa hasdag erguunuud ve olon eh ene mongoor amidarch bgaashd novshnuud
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.21.20)
    MAH AH MAXH MYAH ENE 4-G HEZEE CH BITGII SONGO ARD TUMEEN!!! ODOO BIE DAASAN SHINE CHADVARLAG HUCHTEI HATUU ZALUU HUMUUSIIG L SONGO!!!
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Иргэд (124.158.77.8)
    Ийм болгосон Алтанхуягийг цээрлүүл
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Zochin (203.91.119.138)
    Yana daa ard tumen mini
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо Италийн арьс, ширний үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллана
    5 цаг 2 мин
  • Нийслэл улсын төсөвт 263 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ
    7 цаг 46 мин
  • Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ
    7 цаг 52 мин
  • ҮР ДҮН: Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо
    8 цаг 4 мин
  • Г.Занданшатар: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд шалгалт оруулж, зарцуулалтыг нээлттэй болгоно
    10 цаг 49 мин
  • Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ
    10 цаг 56 мин
  • Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо
    11 цаг 1 мин
  • "Ухаа худаг цахилгаан станц" 100 сая дахь кВт.цаг цахилгаан эрчим хүчээ үйлдвэрлэв
    12 цаг 19 мин
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар хуралдлаа
    12 цаг 36 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
    13 цаг 42 мин
  • АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал
    14 цаг 32 мин
  • Өвлийн саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 цаг 48 мин
  • Ээжүүдийг ялгаварлахыг тэвчиж чадахгүй нь
    15 цаг 12 мин
  • Битүүмжлэх технологийг ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна
    16 цаг 26 мин
  • "Токиогийн Их дуулга"-д зодоглох Монголын 16 жүдоч
    16 цаг 43 мин
  • “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо
    16 цаг 52 мин
  • "ОХУ-Украины дайн"-ыг зогсоох хэлэцээрийн эргэн тойронд...
    17 цаг 27 мин
  • Г.Занданшатар: “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийнхан зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх нь тодорхойгүй
    18 цаг 2 мин
  • Барилгын ажил нь есөн жил гацсан СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа
    18 цаг 8 мин
  • Хонконг: Албаныхан "гал түймэрт өртсөн зарим хохирогчдын шарилыг хэзээ ч гаргаж чадахгүй байх" гэв
    18 цаг 11 мин
  • Улс тунхагласны ойд хоёр жил дараалан түрүүлсэн С.Сүхбат заан
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • Бөхөө үзэнгээ битүү шөл ууж дархлаагаа дэмжих ӨДӨР
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • БӨХ: Улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Б.Пүрэвсайхан нар манлайлан барилдана
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • М.Өлзий-Орших: Дэк ахаасаа чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр янжуур тамхины дундаж үнэ 15 мянгад хүрнэ
  • “МИАТ“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд чиглэл болгожээ
  • УИХ-ын ЕНБД-аар хоёр дахь удаагаа томилогдсон Л.Өлзийсайхан гэж хэн бэ?
  • "Болор цом-43" наадмын тэргүүн шүлэг
  • Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь
  • ҮР ДҮН: Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана
  • П.Наранбаяр: "Бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлнэ"
  • Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн байна
  • Бөхөө үзэнгээ битүү шөл ууж дархлаагаа дэмжих ӨДӨР
  • Улс тунхагласны ойд хоёр жил дараалан түрүүлсэн С.Сүхбат заан
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Офицеруудын ордноос Ботаник хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж байна
  • Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн байна
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
  • Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр янжуур тамхины дундаж үнэ 15 мянгад хүрнэ
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • П.Наранбаяр: "Бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлнэ"
  • Ж.Алдаржавхлан: Сургуулийн бүс орчмоос 500 метрийн зайд тамхи татахыг хориглосон зайг ойртуулах нь буруу
  • Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлнэ
  • УИХ-ын ЕНБД-аар хоёр дахь удаагаа томилогдсон Л.Өлзийсайхан гэж хэн бэ?
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • "Болор цом-43" наадмын тэргүүн шүлэг
  • ҮХЦ-ийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
  • З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ
  • " ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ
  • Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол үйлдэв
24 баримт
  • ҮР ДҮН: Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК