Өмнөговь аймгийн прокурорын газраас санаачлан цагдаагийн газартай хамтран “Нэгдсэн зөвлөгөөн” – ийг зохион байгуулжээ. Зөвлөгөөнд Өмнөговь аймгийн орлогч прокурор Т.Нансалмаа, хяналтын прокурорууд болон аймгийн цагдаагийн газрын дэд дарга, тасаг, хэлтэс, хэсгийн дарга нар, бүх сумдын хэсгийн төлөөлөгчид, жижүүрийн офицерууд, эрүүгийн төлөөлөгч, эдийн засгийн төлөөлөгчид оролцсон байна.

Зөвлөгөөнөөр 2014 онд хийж гүйцэтгэсэн ажил, гарсан үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар 2013, 2014 оны мөрдөн шалгах ажиллагааны харьцуулсан үзүүлэлт гаргаж, орлогч прокурор Т.Нансалмаа мэдээлэл хийж, Улсын Ерөнхий Прокурорын газар, аймгийн прокурорын газраас 2015 онд дэвшүүлсэн зорилтуудыг танилцуулжээ.
Цаашид аймгийн хэмжээнд ЭБШ хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.2-д зааснаар сэжигтэн, яллагдагч оргон зайлсан, ЭБШ хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.4-д зааснаар гэрч, хохирогч байхгүй үндэслэлээр түдгэлзүүлсэн 20 хэргийг шийдвэрлэх төлөвлөгөө гарган, ээдрээ төвөгтэй 2014 оны үлдэгдэл хэргийг шийдвэрлэж дуусгах талаар харилцан ярилцаж шийдэлд хүрсэн үр дүнтэй зөвлөгөөн болсон байна.

Д.Ундрах /24tsag.mn/