МХЕГ-аас аймаг, орон нутгийн хэмжил зүйн хяналтын улсын байцаагчдад “Хэмжил зүйн хяналтын улсын байцаагчдын 2014 оны хийсэн ажлын үр дүн, 2015 оны зорилго, зорилт, төлөвлөгөө” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар Хэмжил зүйн хяналтын улсын байцаагчдын 2014 оны үйл ажиллагааны биелэлт, үр дүн, цаашид анхаарах асуудлууд, 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлаатанилцуулан анхаарах асуудлуудын талаар зөвлөмж, зөвлөгөө өгч, улсын хэмжээнд хэмжил зүйн хяналтын чиглэлээр 2011-2014 онд хийсэн хяналтын эрсдлийн үнэлгээ, хяналтын хуудасны санд хийсэн дүн шинжилгээг танилцуулж, санал асуулга явуулав.


























































