Хошин урлагийн “Шинэ үе” продакшны хамт олон Өвөрмонголд аялан тоглолттой явж байгаад автомашины осолд оржээ. Ослын улмаас жүжигчин Т.Билгүүн амиа алдсан харамсалтай мэдээ байна. Мөн хоёр хүний бие хүнд байдалтай байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Тэд Зүүн үзэмчин хошуунаас Шилийн хот руу тоглолтоор явж байсан бөгөөд жолоочийн буруутай үйлдлээс болж тус осол гарсан байна. Тус продакшныхан Өвөрмонголын бүх хотоор аялан тойрч тоглолтоо толилуулах төлөвлөгөөтэй байжээ. Харин одоо тоглолтууд нь цуцлагдсан байна. Мэдээллийн мөрөөр бид тус продакшныхантай холбогдох гэсэн боловч утас нь холбогдсонгүй. "Шинэ үе" продакшныханд эмгэнэл илэрхийлье. 
24tsag.mn


























































Сэтгэгдэл (111)