Сурагчдын амралт энэ долоо хоногт дуусч байна. Тиймээс хүүхдүүд ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн хичээлдээ явж эхлэх нь. БШУЯ-наас байгаль, цаг уурын онцлог, хот, хөдөөгийн амьдрал, аж ахуйн ялгаатай байдал, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс хот, хөдгийн сурагчдын амралтын эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчилсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын I–V ангийн сурагчид 12 дугаар сарын 21-ний өдрөөс нэгдүгээр сарын 26-ныг дуустал 5 долоо хоног, VI-IX ангийн сурагчид нэгдүгээр дүгээр сарын 04-26-ныг дуустал 3 долоо хоног, X-XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 11-26-ныг дуустал 2 долоо хоног тус, тус амарсан.Харин хөдөөгийн сурагчид энэ сарын 11-ээс ирэх сарын 09-нийг дуустал амарч байгаа юм.
Т.Энхэлээ

























































