Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
Хөрөнгө бүртгэн авах тухай /Багануур дүүргийн 3 дугаар хороонд баригдсан 640 хүүхдийн сургуулийн барилга, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө/
Хөрөнгө бүртгэн авах тухай /Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Саалийн ам, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Баянголын ам, Улиастайн Зүүн салааны ам, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Санзайн амуудад баригдсан Байгаль хамгаалагчийн 4 дүгээр байр/
Хөрөнгө худалдан авах тухай /Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Эх газар” ХХК-ийн ашиглалтад оруулсан төмөр замын доогуурх авто машины нүхэн гарц/
Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын дүрэм батлах тухай
Журам батлах тухай /Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх/
Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай /Газар зүйн хүрээлэн, Биотаникийн хүрээлэнгийн ашиглаж буй судалгаа туршилтын талбай/
Журам батлах тухай /Нийслэлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны журам/
Журамд өөрчлөлт оруулах тухай /НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 54 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн ажиллах журам”/
Шашны байгууллагуудын хугацааг сунгах, шинээр зөвшөөрөл олгох тухай
НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай
Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах тухай
Нийслэлийн ИТХ-ын хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ.
24tsag.mn

























































