Ховд аймгийн Прокурорын газраас санаачлан тус аймгийн Жаргалант, Буянт суманд оршин суудаг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдэж Цагдаагийн газрын хяналтанд байгаа нийт 30 ялтанд “Хорихоос өөр төрлийн ялын ойлголт, архи тамхины хор уршиг” сэдвээр 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр сургалт явуулж хяналтанд байгаа ялтнуудын санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн, хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.























































