Отгон топ модель Х.Бадамгэрэл Герман улсын загварын шоунд оролцохоор явжээ. Гурван жилд нэг удаа болдог тус наадамд дэлхийн 200 гаруй орноос загвар зохион бүтээгч, загвар өмсөгчид оролцож үндэсний үйлдвэрлэлээ сурталчилдаг аж. Энэ жил манай оёдолчид зөвхөн ноолуураар урласан шинэ загваруудаар оролцохоор төлөвлөжээ. Мөн “Торго” болон “Говь”-ийн загвар зохион бүтээгчид оролцож, Монголын хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох гэнэ. Т.Энхэлээ
























































