"Анд Хүүхдүүд" ТББ-аас "Монголын Эмэгтэйчүүдийн Сан"-тай хамтран "Зөвлөх Ээж" бэлтгэх төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 23-нд болж УИХ-ын гишүүн М.Батчимэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар нар оролцлоо. Уг төслийн хүрээнд 10 ээжийг зөвлөхөөр
бэлтгэх юм. "Зөвлөх ээж"-ээр бэлтгэгдсэн 10 ээж нь цааш 10 ээжид зөвлөмж,
мэдээлэл хүргэхийн зэрэгцээ туршлагаа хуваалцаж, цаашид байнгын
холбоотой ажиллана. Уг төсөл нь зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэхүү
төслийн үр дүнд 100 ээжид
зөвлөмж, мэдээлэл хүрсэн байх юм.
"АНД ХҮҮХДҮҮД-AUTISM MONGOLIA" байгууллага нь аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд эмчилгээний сургалт, засал явуулахаас гадна эцэг, эхчүүдийг чадавхжуулах зорилготой юм.
"АНД ХҮҮХДҮҮД-AUTISM MONGOLIA" байгууллага нь аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд эмчилгээний сургалт, засал явуулахаас гадна эцэг, эхчүүдийг чадавхжуулах зорилготой юм.
Т.Энхэлээ