Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гурван сая дахь иргэний эргэн тойронд

2015-1-28
0
ЖИРГЭХ
Монголчуудын хоног тоолон хүлээж байсан гурван сая дахь иргэн мэндэлснийг өнөөдөр олон нийтэд мэдээллээ. Гурван сая дахь иргэн охин хүүхэд бөгөөд энэ сарын 24-ны өглөө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн юм.
    10848793_1532453797006559_4418524706567881714_oМонголчуудын хоног тоолон хүлээж байсан гурван сая дахь иргэн мэндэлснийг өнөөдөр олон нийтэд мэдээллээ. Гурван сая дахь иргэн охин хүүхэд бөгөөд энэ сарын 24-ны өглөө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн юм. Тэрбээр айлын ууган охин болж төрж буйг хүмүүс ихэд бэлэгшээж байна. Мөн тус өдөр монголчууд 181 шинэ иргэнээр бүл нэмжээ. Тэдний дунд нийслэлийн Сүхбаатар дүүрэг, АНУ-д тус бүр ихэр хүүхэд төрсөн байна. Монгол Улсын иргэд 1962 онд нэг сая, 1988 онд 2 сая болсон бол ийнхүү 2015 оны 1 дүгээр сард 3 саяулаа боллоо. Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр морин цагт буюу 11.40 цагт айлтгав.



Эл үйл явдалтай холбогдуулан хэн, юу гэж хэлснийг тоймлон хүргэж байна.

элбэгдорж._zindaa.mnЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж: Гурван сая болно гэдэг нь гучин бумуулаа боллоо гэсэн үг

-Морин жилийн бариа ойртож байна. Энэ өдрүүдэд монголын хүн ам цаашдаа гурван сая гэдэг тоон дээр нэмэгдэж 3 сая 200, 300 гээд тоологдох болно. Ингэж явсаар байгаад 4 сая, 5 сая дахь иргэнээ угтах билэг дэмбэрэл жилээс жилд ойртон ирнэ. Би гурван сая дахь иргэндээ зориулж мялаалгын үг бичсэн. Аав ээж бүх хүмүүст нь Монголын ард түмнээ төлөөлөөд баяр хүргэе. Мөн энэ арга хэмжээнд оролцсон бүх хүмүүст сайн сайхныг хүсье. Монголчууд улам олууллаа болж аз жаргалтай байх ерөөлийг дэвшүүлье. Цаашдаа эх хүүдийн эрүүл мэндийг анхаарах асуудлыг Эрүүл мэндийн яам анхаараарай. Айлын ууган охин болж төрсөн охин болон бусад нас чацуутнууд, үүнээс хойш мэндлэх бүх иргэдэдээ сайн сайхныг хүсье. Монголчууд улам олуулаа болох болтугай. Гурван сая болно гэдэг нь гучин бумуулаа боллоо гэсэн үг.


цагаанАжлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан: Охин хүүхэд тодорсон нь хүн ам өсөн дэлгэрч, улам олуулаа болохыг бэлгэдлээ.

- Дүн өвлийн цас бударсан сайхан өглөө, өвлийн адаг сарын шинийн есний балжиннямтай хөх луу өдөр монголчууд 3 саяулаа болсныг айлтгаж байгаадаа бэлгэшээж байна.  Гурван сая дахь иргэнээр охин хүүхэд тодорч, араас нь ихрүүд мэндэлсэн нь Монгол Улсын хүн ам өсөн дэлгэрч, улам олуулаа болохыг бэлгэдлээ.


10952890_784877488215830_327528050_oОхины ээж Г.Аззаяа: Охиндоо Х.Сэлэнгэ гэдэг нэрийг өгсөн.

Охины ээжтэй утсаар холбогдоход “Та бүхэнд баярлалаа. Миний бие сайн байна. Охиндоо Х.Сэлэнгэ гэж нэрлэсэн. Будаанд хийж байгаад л сугалсан. Энэ нэр гарч ирсэн. Нөхөр бид хоёр Даланзадгад хотын иргэд. Нөхөр маань хувиараа ажил хийдэг. Би 1992 онд төрсөн. Ямар нэг хүндрэл өгөөгүй. Өөрөөрөө төрсөн” гэлээ.



эрдэнэХүн, амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ: Гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн 30 хүүхдэд 70 сая төгрөг олгоно

- Гурван сая дахь иргэн болон түүний чацуутнаар тодорсон иргэдийг урамшуулах мөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа.  Тухайн өдөр төрсөн гурван сая дахь хүүхдэдээ 70 сая төгрөг түүнтэй тэнцэх байр өгнө. Мөн гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн эхний гучин хүүхдэд тухайн аймаг, дүүргийн ИТХ-аас нь 70 сая төгрөг олгох эрхийг нь олгоод байгаа. Эцэг, эхээс нь зөвшөөрөл авсан үед буюу аль тохиромжтой үед алдаршуулах ажлаа хийнэ. Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно. Уг хуралдаанаар энэ ажлыг хэрхэн, яаж зохион байгуулах талаар ярилцаж шийдвэр гаргана.


3476e56810762ea3bigҮндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан: Өндөр нууцлалтайгаар тодруулсан

 Үндэсний статистикийн хороо хуулийн дагуу хүн ам нэг саяаар нэмэгдэх агшинд Монгол улсын ерөнхийлөгчид энэ тухай мэдээллийг өргөн барих үүргийн дагуу энэ ажлаа гүйцэтгэлээ. Гурван сая дахь иргэнээ хууль хяналт, өндөр нууцлалтай ажиллагааны дагуу тодрууллаа. Үндэсний статистикийн хорооноос батлагдсан журмын дагуу энэ ажил зохион байгуулагдлаа. 2015 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Монгол улсын хүн ам 29995949 байна гэж албан ёсоор нийтэд зарласан. Ажлын хэсгээс гаргасан төлөвлөөгийн дагуу мэдээллүүдийг цуглуулах ажлыг орон даяар болон гадаадад суугаа монголчуудын дунд зохион байгууллаа. Сүүлийн өдрүүдэд газар бүрээс мэдээлэл авах давтамжаа өдөрт хоёр удаа болгож шуурхай ажиллалаа. Харин гадаад суугаа иргэдийн талаарх мэдээллийг консулын газраар дамжуулж авсан. Ирсэн бүх мэдээллийн дагуу бүх тооцох ёстой мэдээллийг нэгтгэн тооцсоноор энэ сарын 24-нд 3 сая дахь иргэн мэндэллээ гэдгийг албан ёсоор зарлаж байна. Эдгээр хүүхдүүдээс Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин гурван сая дахь иргэн боллоо.  Мэдээллийн нууцлалыг хангах үүднээс тусгай программыг ашигласан. Мэдээллийн нууцыг бүрэн хадгалсан. Мөн эрүүл мэнд спортын яамнаас нэгдсэн зохион байгууллалтайгаар төрөх эмнэлэгийн цагийг стантарт хэмжил зүйн газартай хамтарч нэгдсэн байдлаар тааруулсан.

Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
Тавдугаар сарын 18-28-ны хооронд дараах байршлуудад 10 хоног халуус ус хязгаарлана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (103.229.122.93)
    аз жаргал хүсье. өнөр өтгөн болоорой. монголын үрс маш олон болох болтугай
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • zochin (67.176.156.230)
    ho ho huurhun shdee.mongol orondoo tavtai moril.mongoljin ner uneheer taalagdlaa.hen ugsun n sonin bish.
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • зочин (150.129.140.239)
    3 сая дахь иргэн болон,чацуутан иргэд эцэг эх төрөл төрөгсөдөд нь улам их аз жаргалтай буян зөяатай байхыг ёрөөе.Нэрний тухайд эцэг нь ерөнхийлөгчөөс хүсээд авсан нэр шүү дээ.Билэгшээлтэй юм биш үү,тэр болгон хүнд тохиолдоод байдаггүй заяа,нялх үрсийг минь бурхан тэнгэр өршөөг,цагаан хэл ам холуур тойрог гэж ерөөе.
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • zochin (122.201.24.117)
    mongold 4 iher huuhed turuhud yaj uls turjsun yu bolloo odoo ene Selenge ohiniig maani baga shig uls turjuuleesei burhan min etseg ehiinhen hairlasan neriig hurtel Elbegdorj uurchiluj baigaa ni uls tur l biz dee BOLIOMOOR ym aaa
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • Zochin (122.201.24.117)
    Eej ni ug ni ohindoo Selenge gedeg neriig budaan dotroos suglaad ner hairlasan baihad Elbegdorj yagaad ner hairlaad baigaag oilgohgui bn tegsen odoo etseg ehiin huselteer erunhiiluvchiin ugsun neriig ugluu ch geh shig huurhun baytsan ohind bayar hurgey ene uls turchid baga shig uls turjuusei dee ohin tsagaan hel am boloh vii muu ym holuur unguruusei zaluu aav eejid ni dahin bayar hurey
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.24.141)
    Мэндсайхан гэж ухаан дутуу нехеруу 1саяар нэмэгдлээ гэнэ уу 3 сая дахь иргэн терлее гэж хэлж мэдэхгуй хумуус тер барилцаж байна шдээ 1990 онд айлын хаалган тулхуур тааруулж бичиг баримт хулгайлж байсан хун гээ биздээ хэхэхэ
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (180.149.78.20)
    Ардчилал гараагүй бол Монголын хүн ам 5 сая болох байсан гэж уншсийн байна
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • Иргэн (183.81.169.35)
    Сайхан мэдээ байна. Буянтай төрсөн 3 сая дахь иргэддээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Монголын үрс олон болох болтугай. Улс орон маань сайхан хөгжих болтугай.
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • dol (122.201.24.62)
    shan buyantai huuhduud bna. bayar hurgie! mongoliin urs mash olon boltugai
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    22 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    27 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    34 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    1 цаг 15 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    1 цаг 37 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    1 цаг 45 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    1 цаг 55 мин
  • Тавдугаар сарын 18-28-ны хооронд дараах байршлуудад 10 хоног халуус ус хязгаарлана
    2 цаг 37 мин
  • ӨНӨӨДӨР: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум болно
    3 цаг 0 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    3 цаг 23 мин
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    17 цаг 7 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    17 цаг 12 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    17 цаг 16 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    18 цаг 45 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    19 цаг 6 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    20 цаг 20 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    21 цаг 14 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    21 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    22 цаг 0 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    22 цаг 20 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК