
Жилийн жилд төрөлт нэмэгдэж байгаа. Харин Монгол улс шинэ хүнээ угтах байр нийслэлд хангалтгүй байгаа. Тиймээс 4-р амаржих газрыг байгуулах ажлыг эхлүүлсэн ч өнөөдөр тус барилгыг “царцаагаад” байгаа. Тэгвэл энэ барилгын ажлыг түргэтгэх зорилгоор 2-р амаржих газрын мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний, дотрын нарийн мэргэжлийн эмч О.Энхмаа “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Тоглолтод Монгол рок, попын төлөөлөл болсон хамтлаг дуучид оролцох бөгөөд тоглолт 2015-02-13-ны өдөр Улаанбаатар паласын концертын их танхимд болно. Тоглолтын болон аяны дэлгэрэнгүй мэдээллийг 9974-8016 болон 9925-2540 дугаараас тодруулах боломжтой.