Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн хариуцсан хороодын нутаг дэвсгэрт “Сар шинэ”-ийн баяр болох гэж байгаатай холбогдуулан үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчил ялангуяа хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, машинт болон явган эргүүл, хороо хариуцсан эрүүгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаагийн ажилтан нарын өдөр тутмын ажлыг эрчимжүүлэх, иргэдийн аюулгүй, эрсдэлгүй байдлыг ханган ажиллах зорилгоор 2015 оны 01 дүгээр сарын 14-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд “Багааж-тээш” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус цагдаагийн хэлтсийн алба хаагч нар Баянзүрх товчоогоор дамжин өнгөрч буй тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг эрчимжүүлж, шалгалтын ажлын явц үр дүнг 7 хоног бүрээр нэгтгэн сар шинэдээ бэлдэж буй иргэдийн ууц, бууз, банш, өмчийн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд түлхүү анхааран ажиллаж байна.
Мөн машинт эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нар хариуцсан чиглэлдээ тээврийн хэрэгсэл, овор ихтэй эд зүйл, сэжиг бүхий этгээдийг шалгах, шалгасан тээврийн хэрэгслийг бүртгэх зэрэг шалгалтыг ажиллагааг тасралтгүй үргэлжүүлэн зохион байгуулж байгаа нь иргэдийн талархалыг хүлээсэн ажлын нэг болоод байна.
Бид иргэддээ цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилго тавин ажиллаж байгаагаас гадна иргэд та бүхнийг гэмт хэрэгтэй тэмцэх ажилд хамтран оролцохыг уриалж байна.

Д.Ундрах /24tsag.mn/