
Аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагч нарын хамтарсан зөвлөгөөнийг “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдвээр 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулсан байна.
Зөвлөгөөнөөр орлогч прокурор Г.Эрдэнэбаяр “Гэмт хэргийн тухай гомдол мэдээллийг шалгах, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын чанарыг сайжруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, 2015 онд мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр дэвшүүлсэн зорилт”-ын талаар, Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Г.Чимэддагва “2014 онд үйлдэгдсэн гэмт хэргийн илрүүлэлт, шалгаж шийдвэрлэсэн талаар”, ШШАлбаны дарга цагдаагийн хурандаа Б.Батбаяр “Шинжээч томилсон тогтоол, дүгнэлттэй холбоотой гарч буй хүндрэл бэрхшээл цаашид анхаарах асуудал”-ын талаар тус тус илтгэл тавьж зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан санал шүүмжлэл, асуултанд хариулт өгч боломжтой асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.
Мөн цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа Б.Батзаяа хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэн шуурхай гүйцэтгэх, эрхэлсэн ажилдаа санаачлага гаргаж хариуцлагатай ажиллахыг нийт хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч нарт үүрэг болгосон байна.
Зөвлөгөөнийг хааж аймгийн прокурор Ц.Ариунболд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуроруудад эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хүний эрхийг зөрчихгүй байх, ажлын гологдол, зөрчилгүй ажиллах, алба хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр үүрэг өгчээ.
Зөвлөгөөнөөс хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагааг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэх, хэрэг хянуулах зэрэг ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангах талаар, аймгийн Прокурор, Цагдаагийн газрын даргын хамтарсан тушаал гаргаж мөрдүүлэх шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл (1)