ШШГЕГ-ын харьяа “Хэрэмт Цамхаг” УТҮГ-ын санаачилгаар ШШГЕГ-ын Биеийн тамир, соёл, олон нийтийн төвийн “Соёмбо” хөгжмийн салаа Хорих 421 дүгээр анги, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, "Хэрэмт Цамхаг" УТҮГ-ын нийт алба хаагчдад зориулан "Урлагийн өдөрлөг"-ийг зохион байгуулжээ.Эл арга хэмжээ тус анги, нэгжийн алба хаагчдын талархлыг хүлээж, тэдэнд урлагийн сайхныг мэдрүүллээ.
Түүнчлэн тус хөгжмийн салаанаас өнгөрсөн онд нилээдгүй урлагийн тоглолт, арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд харин энэ онд алслагдсан анги, алба, нэгжийн алба хаагчдад түлхүү чиглэн ажиллахаар төлөвлөөд байна.
Хөгжмийн салааны бүрэлдэхүүн уртын дуучин, СТА Э.Болормаа, СТА, этник Б.Зоригоо нарын хэдийн олны танил болсон нэртэй уран бүтээлчид ажилладгаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид бахархдаг билээ.























































