Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Газар шинэчлэн зохион байгуулж, амины орон сууцтай болох журмыг баталлаа

2015-1-30
0
ЖИРГЭХ

Snapshot_2015-01-30_085852    НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаанаар “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ыг хэлэлцэн баталлаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын суурьшил бүхий 27.680 га нутаг дэвсгэрийн 21.823 га газрыг гэр хороолол эзэлж байна.  Гэр хороололд Улаанбаатар хотын нийт хүн амын 68 гаруй хувь буюу 186.000 гаруй өрх амьдарч байна гэсэн статистик судалгаа байгаа юм. Иймээс гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд НИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг баталсан. Тус хөтөлбөрийн нэг чиглэлд иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх үйл ажиллагааг тусгасан байдаг. Энэхүү журам нь нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй, тохилог амьдрах орчинг бүрдүүлэх, газар ашиглалтыг сайжруулах, гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх үйл ажиллагааг иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулах хэлбэрээр хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага хооронд үүсэх харилцааг зохицуулах бөгөөд 6 бүлэг 98 зүйл заалттай.
Уг журам хэрэгжиж эхэлснээр иргэд амины орон сууц барих санхүүгийн эх үүсвэргүй, зээл авах болон зээлээ төлөх боломжгүй бол шууд төлбөргүйгээр газрынхаа нэг хэсгийг төлбөрийн хэрэгсэл болгож амины орон сууц барих санхүүгийн эх үүсвэрээ шийдэх, иргэд өөрийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах,  орчин үеийн шаардлагад нийцсэн эрүүл ахуйн шаардлага хангахуйц орон сууцтай болох, Улсын төсвийн хөрөнгийг хамгийн бага хэмжээгээр зарцуулж, иргэдийн өөрсдийн хүсэл санаачилгын дагуу өөрсдийн хөрөнгөөрөө шийдэх боломж бүрдэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөгжих боломжийг бүрдүүлж өгөх зэрэг олон талын давуу талтай гэдгийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат хэллээ.
 “Газар шинэчлэн зохион байгуулах” үйл ажиллагаанд иргэдийн санал санаачилгыг тусгаж, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэх 9 алхам төсөл байдлаар явуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм. Ингэхдээ иргэд газар шинэчлэн зохион байгуулалтад хамрагдах талаар хүсэлт гаргана – Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хүсэлтийг хүлээн авч анхан шатны судалгаа хийнэ – Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хамрах хүрээг тогтооно – Тогтоосон хамрах хүрээнд иргэдийг бүлгээр зохион байгуулна – Мэдээлэл, сурталчилгаа, сургалт, суурь судалгаа хийнэ – Иргэдийн санал санаачилгыг тусгасан хотын ерөнхий төлөвлөгөө бүхий төслийг боловсруулна – Боловсруулсан төслийг Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар гэх мэт байгууллагатай харилцан зөвшилцөнө – Иргэдийн ашиг сонирхол болон хотын ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн төсөл бэлэн болно – Төслийг НИТХ холбогдох төсвийн хамт батлах юм. Мөн газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг төслийн бэлтгэл үе шат, төсөл боловсруулах үе шат, төсөл хэрэгжүүлэх үе шат, төслийн төгсгөлийн үе шат гэсэн үндсэн 4 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Бэлтгэл шатанд гэр хорооллын иргэдийг мэдээллээр хангах, төслийн талбарыг тогтоох, төслийн талбарт нийгэм, эдийн засгийн болон төлөвлөлтийн судалгаа хийх, судалгаанд дүн шинжилгээ хийх, иргэдийн бүлэг байгуулагдахад дэмжлэг үзүүлэх.
Төсөл боловсруулах үе шатанд төслийн талбарын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний даалгаврыг баталж, эх загвар, зургийг боловсруулах, газар өмчлөгч, эзэмшигчидтэй хамтран төслийн баримт бичиг боловсруулж батлуулах.
Төсөл хэрэгжүүлэх үе шатанд инженер, геологийн судалгаа хийх, ажлын зураг боловсруулах, батлуулах, төсөл хэрэгжүүлэгч талууд гэрээ байгуулах, барилга байгууламжийг барих, нөөц газрыг борлуулах.
Төслийн төгсгөлийн үе шатанд батлагдсан зураг төслийн дагуу баригдсан барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх, газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг шинэчлэх бүртгүүлэх, борлуулсан нөөц газрын эрхийг шилжүүлэх, төслийн хэрэгжилтийн тайланг дүгнэх  гэсэн 4 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тавдугаар сарын 18-28-ны хооронд дараах байршлуудад 10 хоног халуус ус хязгаарлана
ӨНӨӨДӨР: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум болно
Улаанбаатарт 17 градус дулаан байна
Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    9 мин
  • Тавдугаар сарын 18-28-ны хооронд дараах байршлуудад 10 хоног халуус ус хязгаарлана
    51 мин
  • ӨНӨӨДӨР: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум болно
    1 цаг 13 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    1 цаг 37 мин
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    15 цаг 21 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    15 цаг 26 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    15 цаг 30 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    16 цаг 59 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    17 цаг 19 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    18 цаг 34 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    19 цаг 27 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    19 цаг 41 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    20 цаг 14 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    20 цаг 34 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    21 цаг 12 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    21 цаг 19 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    21 цаг 26 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    21 цаг 30 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    21 цаг 40 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    23 цаг 14 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК