Дундговь аймгийн ихэнх нутгаар энэ өвөл цас ороогүй аж. Үүний уршгаар зэрлэг амьтад идэш, усгүй болж, турж эцэн хорогдоход хүрчээ. Аргаль, янгир өлдөн ангадаж байгааг Өлзийт сумын малчид мэдэн, орон нутгийнхаа удирдлагуудад мэдээлсэн байна. Ингэснээр улсын нөөцөөс 100 гаруй боодол өвс гаргаж, 90 гаруй аргаль, янгир нутагладаг Хөтөлийн ууланд тараан тавьжээ. Мөн ойр хавиин худгийн онгоцыг усаар дүүргэж үлдээсэн гэнэ.Тэгвэл Их газрын чулууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас ойр хавийнхаа аргаль, янгир идээшилдэг газруудад өвс тавьсан байна. Үүнээс гадна тус аймаг дахь улсын нөөцын салбараас 2.5 тонн өвс авч, нэг тонныг нь Гурвансайхан уул, Их газрын чулуунд тараан байрлуулсан гэнэ. Энэ хавийн гурван булгийн хоёр нь хөлдөөгүй тул амьтад усаар гачигдахгүй гэж үзэж байгаа аж. Гэхдээ хоёрдугаар сард дахин өвс тавихдаа мөс хагалж үлдээхээр төлөвлөжээ.
























































Сэтгэгдэл (8)