Түргэн хоол идэх дуртай хүмүүс зүрхний элдэв өвчин, чихрийн шижинтэй болж мэднэ. Үүнээс гадна, тэдэнд цус харвах эрсдэл их байдаг. Америкийн Техас муж улсын эмнэлгийн мэргэжилтнүүд ийм дүгнэлтэд хүрчээ.

Долоо хоногт хоёроос гурван удаа түргэн хоол, түүний дотор японы нэрд гарсан гурилтай рамен шөл идэх дуртэй хүмүүсийн биеийн байдлыг судлаачид шинжилснээр, ийм харилцан холбоо байдгийг илрүүлсэн байна. Ийм гурилтай хоол идэх нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд илүүтэй сөрөг нөлөө үзүүлдэг гэж Kedem сайтад бичжээ.
Рамен гурилтай шөлийг Азийн орнуудад хамгийн их иддэг учир, судалгааг гол нь Өмнөд Солонгост төвлөрүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын оршин суугчдын эрүүл мэнд, тухайлбал зүрхний өвчний асуудал нэлээд хурцдаж байгааг эрдэмтэд тэмдэглэжээ.























































