Монгол, Хятад хоёр орны Цагаан сар болох гэж буйтай холбоотойгоор Монгол улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамнаас “Хятадын өдөр” арга хэмжээг энэ сарын 8-нд “Скай ресорт” цанын баазад зохион байгуулах гэж байна. Энэ үеэр ном, бэлэг дурсгалын зүйлс болон хүнсний бүтээгдэхүүний хандивын худалдаа явагдах гэнэ. Энэхүү арга хэмжээнээс цуглуулсан орлогоо Дэлхийн II дайнд оролцсон Монголын ахмад дайчдад хандивлах нь ээ.Д.Дуулим























































