Засгийн газрын өнгөрсөн сарын 26-ны хуралдаанаар тариаланчдын гурилын үйлдвэрүүд болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн улаанбуудайн нэг тонн тутамд 70.000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Тариаланчдад “Урамшуулал хэд байх нь хамгаагүй. Гол нь цагаан сараас өмнө өгөх шаардлагатай” гэж байр сууриа илэрхийлж байсан. Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуйн сайд энэ сарын 26-нд тушаал гаргаж, тариалан эрхлэгч 308 аж ахуйн нэгж, иргэдэд нийт 25 тэрбум төгрөгийн урамшуулал өнөөдрөөс олгож эхлэх шийдвэр гаргасан байна.Д.Дуулим























































