Сар шиний баярыг угтан гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу авто замын ачааллыг бууруулах зорилгоор нэгдсэн зохицуулалт хийж эхэлжээ. Тухайлбал, амралтын өдрүүдэд буюу энэ сарын 7, 8, 14, 15-нд Орбит, Нарангийн гол, Ханы материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх, Шархад, Улаанхуаран, Тахилт гэсэн 12 чиглэлээс “Нарантуул” захруу 24 автобус иргэдэд үйлчлэх юм. Автобуснууд “Нарантуул” захын урд хаалгаар орж хойд хаалгаар гарах юм байна. Ингэхдээ 10:00-16:00 цагт “Нарантуул” захруу, 11:00-17:00 цагт “Нарантуул”-аас дээрх 12 чиглэлрүү явах гэнэ.Д.Дуулим























































